Өнөөдөр долоодугаар сарын нэгний өдөр. Өдгөөгөөс 13 жилийн өмнө сонгуулийн будлианаас үүдэлтэй иргэдийн эсэргүүцлийн жагсаал эцэстээ үймээн самуун болж, таван халуун амь тасарсан хар түүхэн өдөр.
Тэгвэл өнөөдөр ард түмэн төр засгийн шийдвэрийг эсэргүүцэж, Төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулав. Тодотговол, аялал жуулчлал салбарын болон бизнес эрхлэгчид, баяр наадмыг эсэргүүцсэн иргэд төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсаалд оролцогчид "Олон удаагийн хөл хорионоос шалтгаалж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Засгийн газраас гаргаж буй шийдвэр нь аялал жуулчлал, зоогийн газар, амралтын баазуудыг дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа. Дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй. Гэтэл үүнийг хааж боогдуулж байна".
"Коронавируст халдвар тахлын хэмжээнд хүрсэн байхад наадам зохион байгуулж, хурдан морины уралдаан зохион байгуулж буй нь халдварыг улам тараана. Миний эргэн тойронд байгаа бүх хүн наадмаа болиоч гэж байна. Сайхан наадаж, баярлаж цэнгэе гэсэн сэтгэхүйтэй нэг ч хүн алга. Ухаангүй ноёдын наадмаа болиоч" гэхчлэнгээр үзэл бодлоо илэрхийллээ.
Долоодугаар сарын нэгэний өдөр Талбай дээр өрнөсөн үйл явдал манай зураглаачийн дуранд ийн буужээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (625)