Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны дундуур Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас “Файзер” вакцинаар дархлаажуулна. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж, дархлаажуулна. Мөн хөдөө, орон нутгийн иргэдийн хамгийн ихээр асууж байгаа нь Улсын баяр наадмыг тэмдэглэх юм. Харин Засгийн газрын хуралдаанаас орон нутагт цар тахлын халдвар буурвал долоодугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.
Сэтгэгдэл (1)