Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт хүнд 2213 тохиолдол илэрч, улсын хэмжээнд нийт халдварын тоо 100,263 боллоо. Үүнээс Улаанбаатар хотод 1179, орон нутагт 1024 тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд 37-83 насны 10 хүн уушги болон бөөрний хавсарсан суурь өвчнөөр амиа алдлаа. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12479 хүн байгаагаас 8070 нь хөнгөн, 1053 хүн хүнд, 207 хүн маш хүнд гэсэн оноштой байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)