АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Зургаадугаар сарын 25-ны өдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөнө. Энэ цаг үед цэргийн ёслолын парад болох нь зохимжгүй. Учир нь цар тахлын улмаас ажлаа хийгээд явж байсан 425 иргэн амь насаа алдаад байна. Тиймээс үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Цар тахлаас амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлж, уучлал гуйх ёстой.
Монголын төр шагнал, шийтгэл гэсэн хоёрхон зүйлийг мэддэг боллоо.
Өнөөдөр 1 тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн 150 мянган медаль авч, тараах тухай ярьж байна. Зарим гишүүд нь энэ медалийн тоо багадсан, нэмүүлье гэж байна. Гэтэл энэ мөнгөөрөө яагаад амьсгалын аппарат авч болохгүй гэж. Цар тахлын улмаас амиа алдаж байгаа иргэдийн дийлэнх нь амьсгалын аппаратын хүрэлцээ муутайгаас амиа алдаж байна. Өнөөдөр цар тахлаар амиа алдсан иргэдийнхээ ар гэрт нөхөн олговор өгөх ёстой.
10 тэрбумаар найр наадам хийхийн оронд өргөсөн тангаргаа бодооч. Өнөөдөр шагнал гардуулах болохоор мөнгө босгодог л юм байна.
Наадам хийхэд 10 тэрбумыг олж чаддаг юм байна. Ардчилсан нийгэмд төр өөрөө иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Эрх ямба ярих болохоороо УИХ-ын гишүүн, сайд, дарга байдаг мөртлөө үүрэг хүлээх болохоороо зугтдаг. Зургаадугаар сарын 25-ны өдөр бол сүрт жагсаал хийдэг өдөр биш. Шинэ Ерөнхийлөгч үнэхээр иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, аюулгүй байдлыг боддог бол тангараг өргөх өдрөө үндэсний эмгэнэлийн өдөр болгож, цар тахлаар амиа алдсан иргэний ар гэрээс уучлал гуйх ёстой" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (46)