Улсын онцгой комиссоос коронавирусний халдварын талаар мэдээллээ хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 20-ны өдөр 11295 хүн шинжилгээ хийхэд 2268 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1404 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 95033 болж нэмэгдэж байна.
Харин 864 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 11 хүн нас барж, халдвартай үндсэн оношоороо хоёр хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 247 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 12145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 7757 хүн нь хөнгөн, 2993 хүн нь хүндэвтэр, 1169 хүн хүнд, 226 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар