БАРИМТ 1
Шадар сайд С.Амарсайхан: 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ дагуу хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг зогсоох асуудал яригдаагүй. Халдвар тархалтыг эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар халдварын нөхцөл асар их байна.
БАРИМТ 2
Халдвар хамгааллын дэглэм сахиулах тусгай журам үйлчилж байгаа хэдий ч халдварын нөхцөл нэмэгдэж байна.
БАРИМТ 3
Бусад улс оронд тархсан мутацийн хэлбэр манай улсад тархсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, нас баралтыг бууруулах, иргэдийн амийг аврах чиглэлд илүү анхаарч байна.
БАРИМТ 4
Хоол, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, жуулчны баазыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон.
БАРИМТ 5
Явуулын амбулторийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдлын хуулийн үйлчлэлийг сунгана.
БАРИМТ 6
Цар тахал цаашаа үргэлжилж, хэрхэн зогсох нь тодорхойгүй нөхцөл байдалд байна.
БАРИМТ 7
Хоёрдугаар сарын 23-наас эхлэн иргэдээ гэрээр тусгаарлан эмчлэх ажлыг зохион байгуулж ирсэн. 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.
БАРИМТ 8
Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос нэг дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна.
БАРИМТ 9
Насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. Харин одоо 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн.
БАРИМТ 10
Өнөөдөр давхар тунд хамрагдсан 750 мянган иргэн байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг бид олон нийтэд байнга хүргэж, ажиллаж ирсэн.
БАРИМТ 11
Вакцины үр нөлөө, үйлчлэл, бусад асуудлаар судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч байна. Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна.
БАРИМТ 12
Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүдэд зэргээр шат бүрд эмчилгээ хийж байна.
БАРИМТ 13
Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн хангамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий.
БАРИМТ 14
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, Спутник V вакциныг авахаар ажиллаж байна.
БАРИМТ 15
Бидэнд ОХУ-ын талаас хэзээ нийлүүлэх талаар хариу өгөөгүй байна. Энэ вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай.
БАРИМТ 16
Вирусний эсрэг эм харилцан адилгүй үнэтэй. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаатай холбогдуулан өчигдөр эмийн зөвлөл хуралдаж, нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг буюу ямар үнэтэйгээр санал болгож зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд ил тод зарлаж байх шийдвэр гарсан. Ингэснээр вирусийн эсрэг эм ямар үнээр бүртгэгдсэн гэдгийг иргэд мэдэх боломжтой болно.
БАРИМТ 17
Вакцин чанаргүй гэдэгтэй би санал нийлэхгүй. Вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан иргэдийн 95 хувь нь хөнгөн, хүндэвтэр ангилалд байна. Энэ нь дархлаажуулалтын үр дүн юм.
БАРИМТ 18
Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эмч нарын цалинг нэмэхээр судалгаа хийж байна.
БАРИМТ 19
Ковидын эсрэг эмийн үнэ нэмэгдэж байгаатай холбоотой ямар үнээр оруулж ирсэнийг нь зарлана.
БАРИМТ 20
Гэрээр эмчлүүлэх тарифыг баталсан.
БАРИМТ 21
Цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагчдиын цалингийн урамшууллыг 12.2 хувиар нэмж олгож байгаа.
БАРИМТ 22
ОХУ-аас спутник вакциныг хэзээ нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа.
БАРИМТ 23
ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр: Монголд түгээмэл тархсан мутаци байгаа. Япон улсад 20 сорьц илгээхэд муцад орсон хувилбар тогтоогдсон.
БАРИМТ 24
Тархаах, халдварлуулах чадварыг тодорхойлж байж аюултай эсэхийг тогтооно. Сүүлийн 50 сорьцын хариуг хүлээж байна. ПСР-ийн шинжилгээг цаашдаа үргэлжлүүлээд үнэ төлбөргүй хийх байх.
Сэтгэгдэл (20)