БАРИМТ 1
Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг: Вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч хөл хөдөлгөөн 95 хувийн ачаалалтай байгаа учир коронавирусний халдварын тархалт буурахгүй байна.
БАРИМТ 2
Бид зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд насанд хүрсэн нийт иргэдийнхээ 95 хувийг вакцинжуулснаар халдварын тархалтыг бууруулна гэдэг тооцоо судалгаатай ажилласан хэвээр байгаа.
БАРИМТ 3
Вакцины давтан тун хийлгээд халдвар авч, хүндэрч байгаа эсэхийг судалж байгаа.
БАРИМТ 4
Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдварт өртөж байна. Энэ бол явцын судалгаа. Гэхдээ дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа.
БАРИМТ 5
Вакцины гол үр нөлөө бол нас баралт, халдварын хүндрэх эрсдлээс хамгаалах юм. Суурь өвчин болон хувь хүний биеийн онцлогоос шалтгаалж зарим тохиолдолд хүндэрч байгаа.
БАРИМТ 6
Өнөөдөр бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон 800 мянга орчим иргэн байна. Энэ нь зорилтот бүлгийн 40 орчим хувь гэсэн үг.
БАРИМТ 7
Үлдсэн 60 хувь нь бүрэн тундаа хамрагдаагүй, 14-өөс дээш хоноогүй байна.
БАРИМТ 8
3.2 гаруй хүний 2.5 сая орчим нь эрсдэлтэй байна. Дээр нь хөл хөдөлгөөн эрчимтэй байгаа. Ийм учраас халдварын тархалт буурахгүй байна.
БАРИМТ 9
Нөхцөл байдал ийм байгаа ч Засгийн газрын тэргүүний хувьд хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа.
БАРИМТ 10
Засгийн газраас 2.5 сая Pfizer вакцин татаж авах гэрээ хэлцэл хийгээд, эхний 100 мянган тунг авсан.
БАРИМТ 11
Дараагийн 170 орчим мянган тун вакцин зургаадугаар сарын 16-нд 84 мянган тун, 21-нд дахин 84 мянган тун Pfizer вакцин бууна.
БАРИМТ 12
Засгийн газар АстраЗенека, Pfizer, Синофармын вакциныг нөөцлөөд явж байгаа.
БАРИМТ 13
Ирэх Даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхэлнэ.
БАРИМТ 14
Эмийн хатуу зохицуулалттай дэлхийн улс орнууд 100 хувь үр дүн гарсан учраас хүүхдийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа.
БАРИМТ 15
Монгол Улсын Засгийн газрын хувьд олон улсын практикийг харж, нөөцөө бүрдүүлсний үндсэн дээр эцэг эхийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийг вакцинд хамруулах бэлтгэлийг хангаад явж байна.
БАРИМТ 16
Сүүлийн үед хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хүүхдүүд халдвар өртөх нь нэмэгдэж байна.
БАРИМТ 17
Одоогоос 21 хоногийн өмнө халдвар авч байгаа иргэдийн 10 хувь нь хүүхэд байсан бол өнөөдөр 20-30 хувь болж нэмэгдсэн.
БАРИМТ 18
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензины үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн.
БАРИМТ 19
Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.
БАРИМТ 20
Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензины нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан.
БАРИМТ 21
Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан.
БАРИМТ 22
2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд А92 авто бензин 1,450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Тиймээс маргаашаас бензин 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь ташаа мэдээлэл.
БАРИМТ 23
Хэрэв аж ахуйн нэгжүүд үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.
БАРИМТ 24
Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг. Засгийн газар үнэ тогтвортой байх бодлогыг авч хэрэгжүүлдэг. Бид иргэдийнхээ 60-аас дээш хувийг вакцинд бүрэн хамрагдах хүртэл шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогоо барина.
Сэтгэгдэл (3)