ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг амжилттай хийж дуусгалаа. Ямар нэгэн байдлаар биенийгээ харлуулж, гүтгэсэн сонгууль болоогүй. Мөн зардал багатай сонгууль боллоо гэж харж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх болон С.Эрдэнэ даргад цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсье.
Өнөөдөр бидэнд саналаа өгсөн 246 мянган сонгогчдодоо талархлаа илэрхийлж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд орон даяар 209 мянган иргэн саналаа өгсөн байдаг. Жилийн дараа энэ тоо 50 мянгаар нэмэгдсэн байна. Иргэд биднийг дэмжиж байна.
Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналын 75.4 хувь нь Д.Энхбатад өгсөн байна. Тэд Монголынхоо Төрийн тэргүүн, ардчилсан сонголтоо хамгаалахыг өөрсдийнхөө идэвхтэй оролцоогоороо үзүүллээ.
Манай эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулсан.
Энэ нь бүгд иргэдээс өгсөн хандив бөгөөд дийлэнхийг гадаадад суугаа иргэд хандивласан. Биднийг чин сэтгэлээсээ дэмждэг, нөлөөлөл үзүүлсэн хүмүүстээ гүн талархлаа илэрхийлье" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)