Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаар ээлжилт мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сар 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 1460 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 955 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 70480 болж нэмэгдэж байна.
Харин 505 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Дархан 38, Хөвсгөл 14, Увс 8, Баян-Өлгий 3, Говь-Алтай 112, Баянхонгор 42, Ховд 4, Архангай 35, Булган 24, Төв аймагт 61, Өвөрхангай 42, Хэнтий 40, Сэлэнгэ 19, Дорнод 11, Дундговь 23, тохиолдол бүртгэгдлээ.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 10 хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүн 334 боллоо. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 412 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 7292 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 4658 хүн нь хөнгөн, 1942 хүн нь хүндэвтэр, 560 хүн хүнд, 132 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (8)