БАРИМТ 1
Хариуцлагатай төр шударга нийгэм: Ардаа алагчилдаггүй төр: Төрийн албан дахь танил тал Намын харьяалал хамаатан садан хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчилалгүй үйлчилж, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.
БАРИМТ 2
Сонгодог парламентын ардчилал: Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчилалаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парлментын засаглалыг төгөлдөржүүлнэ.
БАРИМТ 3
Өндөр ёс зүйтэй, мэргэшсэн төрийн алба:Улс орныг хөгжилд хөтлөх, чадамжтай зөв бүтэцтэй, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.
БАРИМТ 4
Авилгагүй улс: Албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстэнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.
БАРИМТ 5
Авилгагүй улс: Албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстэнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ.
БАРИМТ 6
Шударга хараат бус шүүх: Шүүх прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээн.
БАРИМТ 7
Цахим монгол: Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чигрэгдлээс ангид байлгах, “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.
БАРИМТ 8
Олон тулгуурт эдийн засаг: Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжин ажиллана.
БАРИМТ 9
Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт: Мянганы төмөр зам үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
БАРИМТ 10
Хүнс экспортлогч улс: Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачлан ажиллана.
БАРИМТ 11
Эрчим хүч экспортлогч улс: Эх орноо цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС гуравын өргөтгөл, 10 аймгийн дулаан станцын төслийг дэмжиж, Зүүн өмнөд азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
БАРИМТ 12
Бүтээлч шинжлэх ухаан: Монгол Улсад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, их өгөгдлийг удирдах, боловсруулах технологи, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, фитнек, үүлэн тооцоолол, би нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна.Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах, бодлогыг дэмжинэ.
БАРИМТ 13
Монгол шатахуун: . Монгол шатахуун хөтөлбөр хэрэжүүлж, нефтийн хайгуул, олборлолтын нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ.
БАРИМТ 14
Үр өгөөжтэй Оюутолгой: Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.
БАРИМТ 15
Буянт малын шим: хөдөө аж ахуйн хоршооллын бодлогыг дэмжиж, Малчны хотноос үйлдвэрлэлийн цехэд хөтөлбөр санаачилна. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.
БАРИМТ 16
Эрчимжсэн газар тариалан: “Атар дөрөвдүгээр аян”-ыг өрнүүлнэ. Үндэсний баялаг бүтээгчид: Эх оронч худалдан авалт хөтөлбөрийг санаачилна.
БАРИМТ 17
Үндэсний хэл-Үнэт зүйл: Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол хүн- Монголын бахархал: Монгол хүний үнэ цэнэ, авьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн дээд шагналыг журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ. Чингис судлалын олон улсын холбоог санаачлан байгуулна.
БАРИМТ 18
Соёлын бүтээлч үйлдвэрлэл- Үндэсний баялаг: Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачлага гарган, ивээлдээ авч хэрэгжүүлнэ. Нүүдэллэх монгол соёл, зан үйл, говийн хадны ургийн цогцолбор, Хүннүгийн язгууртны булш, Өндөр гэгээн Занабазарын хийц, Уламжлалт анагаах ухаан зэрэг өв соёлоо ЮНИСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.
БАРИМТ 19
Эвтэй Монгол, Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаас бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Итгэлцэл-Эв нэгдэл: Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төр засаг, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг хангаж, төр ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгана.
БАРИМТ 20
Үндэсний аюулгүй байдал-Төрийн ой санамж: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. Монгол хүний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эм хүнсний аюулгүй байдал хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулна.
БАРИМТ 21
Нэгдсэн удирдлагын зэвсэгт хүчин: Зэвсэгт хүчин төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг бий болгож, орон нутгийн хамгаалалтын цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ. Монгол цэрэг-энхийн цэрэг: цэргийн хотхон хөтөлбөр боловсруулна. Цэргийн алба- Иргэний төлөвшил: Цэргийн дүрмийн бус харилцаа, дэгийг арилгана. Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн хөдөлгөөн өрнүүлнэ.
БАРИМТ 22
Гадаад бодлогын залгамж чанар Есдүгээр сарын хоёрныг Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр болгон тэмдэглэх санаачлага дэвшүүлнэ. Хүчирхэг монгол паспорт хөтөлбөр хэрэгжүүлнэ.
БАРИМТ 23
Өрсөлдөх чадвартай боловсрол, Эрүүл эх нялхас, Залуучууд монголын ирээдүй, Халамжаас хөдөлмөрт, Ядуурлаас ангид өрх- “Өрх бүрт орон сууц”, “Эрсдэлгүй монгол өрх” хөтөлбөрийг санаачилна. “Ахмадын хотхон”-уудыг байгуулах талаар чиглэл өгнө.
БАРИМТ 24
“Монголдоо мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ. “Ногоон хөрөнгө оруулалт” цогц төслийг санаачилна. “Цэвэрхэн Монгол” уриалга гаргаж, орон даяар хэрэгжүүлнэ. “Богдхан төмөр зам”-ыг барьж, Улаанбаатар хотод төмөр замын гармыг цөөлөн бодлогыг дэмжиж ажиллана. Налайх, Багануур, Багахангай-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ. “Шинэ зуун мод-Аэросити” хот байгуулахыг тууштай дэмжинэ.
Сэтгэгдэл (9)