2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуульд оролцож буй сонгогчдын насны ангиллыг авч үзвэл, 70-аас дээш насныхны ирц 59 хувьтай байгаа бол 65-аас дээш насныхны ирц 57 хувьтай байна. Харин 18-30 настай сонгогчдын ирц хамгийн бага байгаа аж.
Тухайлбал, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 18.5 хувьтай байна. Тиймээс сонгогчдыг, залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриалж байна.
Орон нутгийн сонгогчдоос Говь-Алтай аймгийн сонгогчид хамгийн өндөр ирцтэй буюу 35.85 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Баян-Өлгийн аймаг 21.18 хувийн ирцтэй явна.
Улсын хэмжээнд 15.00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35.85 хувьтай байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)