ЭШЛЭЛ 1
“Ковид-19” бол дэлхийд анх удаа гарч байгаа. "Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй" гэж бид ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа.
ЭШЛЭЛ 2
Засгийн газар ч алдаж байгаа. Америк ч алдсан. Америк ямар байсныг та нар санаж байгаа байх. Хүнээ тавих газар байхгүй.
ЭШЛЭЛ 3
Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой.
ЭШЛЭЛ 4
Яагаад гэхээр энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон, уй гашуу байдаг учраас бид хамгийн бага алдах ёстой.
ЭШЛЭЛ 5
Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяглачихсан мэт ойлгож болохгүй.
ЭШЛЭЛ 6
Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүнд вирус орж ирж байгаа.
ЭШЛЭЛ 7
Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсээс нэлээд өндөр буюу 4-5 хувь нь халдвар авч байгаа. Зарим оронд үүнээс ч өндөр байгаа. Монголд харьцангуй бага.
ЭШЛЭЛ 8
Азаар Монголын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ, эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайдад, Сангийн сайдад, УОК-т бүгдэд нь талархмаар байна.
ЭШЛЭЛ 9
Монгол баян тарган, чадалтай улс биш. Эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн системийн хувьд ч тэр.
ЭШЛЭЛ 10
Засгийн газар, Эрүүл мэндийн яам, УОК сайн ажиллаад, иргэд ухамсартай хандаж вакциндаа ингэж сайн хамрагдаагүй байсан бол тархвар судлаачдын тооцоолж байгаагаар доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-гаас дээш үхэлтэй байх байсан.
ЭШЛЭЛ 11
Бүх эмнэлэг дүүрээд жилийн өмнөх Итали, Герман, Франц, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүнээ аппаратад авна. Зарим нь аваад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа эмгэнэлтэй байдалд байхаар байсан.
ЭШЛЭЛ 12
Хоёр сая хүнээс өдөрт 1300 гэдэг их бага хэмжээ. 0.3 хувь гэсэн үг. Энэ бол байх ёстой л үзэгдэл. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийнх бүр бага байгаа.
ЭШЛЭЛ 13
Вакцинаа хийлгэсэн хүмүүс хүндэрч, өвдөх нь харьцангуй бага, бараг байхгүйтэй адилхан. Хоёр сая хүнд вакцин хийхэд тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, нас барна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй.
ЭШЛЭЛ 14
Зургаадугаар сарын 1-ныг гэхэд Улаанбаатарт хоёрдугаар тунгаа хийж дуусна гэж байгаа. Тэглээ гээд өвчлөлт бүр алга болохгүй.
ЭШЛЭЛ 15
Тэр ч байтугай өвчлөл энэ зун, энэ намар алга болохгүй.
ЭШЛЭЛ 16
Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэж байна. ЭМЯ-ны өгч байгаа мэдээллээр, нийт өвчлөгсдийн 50-60 хувь нь хүүхдүүд өвдөж байна.
ЭШЛЭЛ 17
Монгол хүүхдийн орон. 16 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 30-аад хувийг эзэлдэг. Тэдгээрт огт вакцин хийгээгүй болохоор халдвар дамжиж байна.
ЭШЛЭЛ 18
Харамсалтай нь, сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг болсон. Чихрийн шижинтэй, суурь өвчтэй, дархлааны өөрчлөлттэй хүүхэд их болсон.
ЭШЛЭЛ 19
Засгийн газрыг магтдагийн учир нь, наймдугаар сарын дундуур хичээлийг эхлүүлнэ гэсэн.
ЭШЛЭЛ 20
Хичээл эхлэхээс нь өмнө хүүхдүүдээ вакцинжуулна гээд хамгийн үнэтэй, хүндрэл бага Файзерыг эхнээсээ оруулж ирж байна.
ЭШЛЭЛ 21
1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцин хийлгэхээс өөр арга байхгүй.
ЭШЛЭЛ 22
Хамгийн аюулгүй, гайгүй вакцин нь Файзер гэж байгаа. Тиймээс би Засгийн газарт талархмаар байна.
ЭШЛЭЛ 23
Хамгийн түрүүнд би 15-тай хүүгээ аваачиж хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсч байна.
ЭШЛЭЛ 24
Ирээдүй хүүхэд багачуудынхаа төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирж байгаад энэ төр, засагт дахин талархъя.
Сэтгэгдэл (12)