БАРИМТ 1
2013 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн сонгуулиар парламентад суудалтай гурван намаас тухайлбал, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшигч дэвшиж байв.
БАРИМТ 2
Улмаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн 62794 сонгогчийн буюу 50.23 хувийн санал авч Ц.Элбэгдорж сонгогдож байв.
БАРИМТ 3
Энэ үеэр Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 24,045 сонгогч бүртгүүлснээс 22,069 сонгогч буюу 91.78 хувь нь саналаа өгч байжээ.
БАРИМТ 4
Харааны бэрхшээлтэй сонгогчид анх удаа брайль үсэг бүхий тусгай зориулалтын хавтас ашиглан саналаа тэмдэглэж өгдөг болсон юм.
БАРИМТ 5
Тус сонгуулийг Гадаадын 36 улс болон олон улсын байгууллагыг төлөөлж бүртгүүлсэн нийт 400 гаруй ажиглагч, ЕАБХА-ны Ардчилсан институци, хүний эрхийн газрын баг анх удаа ирж ажиглаж, гадаадын 30 гаруй сэтгүүлчид ирж сурвалжилж байжээ.
БАРИМТ 6
Мөн хуульд заасны дагуу сум тус бүрт 1 хэсэг, дүүрэг тус бүрт 2 хэсгийг тус тус санамсаргүй сонголтын аргаар/ сугалах/ сонгож нийт 348 хэсэгт гараар хяналтын тооллого хийж байсан бол өнгөрөгч сонгуулиар нийт саналын 50 хувьд нь гар тооллого хийж байлаа.
БАРИМТ 7
Энэ удаа иргэдийн өгсөн саналыг 100 хувь гар тооллогоор тоолж баталгаажуулах юм.
БАРИМТ 8
2013 оны сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.50 хувь буюу 1.239.784 сонгогч, гадаадад байгаа нийт 6233 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдэж 62 хувь нь саналаа өгсөн байна.
БАРИМТ 9
Тус сонгуулийн нийт зардал 15.8 тэрбум төгрөг байв.
БАРИМТ 10
2017 оны удаах сунгаагаар МАН-аас УИХ-ын дарга асан М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАНХ-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн бөгөөд хоёр удаа санал хураалт явуулж байв.
БАРИМТ 11
Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын 50,61 хувь буюу 611226 сонгогчийн санал авч сонгогдсон.
БАРИМТ 12
Хоёр дахь санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60.67 хувь нь буюу 1 сая 207 мянга 787 сонгогч оролцож саналаа өгч байжээ.
БАРИМТ 13
Мөн гадаадад байгаа нийт 7209 иргэн сонгочдын нэрийн жагсаалтад бүртгэгдэсэнээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь саналаа өгсөн байна. Хоёр дахь санал хураалтад гадаадад байгаа иргэдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 7163 иргэнээс 2699 иргэн буюу 37.4 хувь нь санал өгчээ.
БАРИМТ 14
Тус сонгуулийн улсын төсвөөс зарцуулах зардлын дээд хэмжээ 14,9 тэрбум төгрөгөөр тогтоож байв.
БАРИМТ 15
Тэгвэл ээлжит сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр тогтоосон юм.
БАРИМТ 16
Тус сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 28180 сонгогч бүртгүүлснээс 26762 сонгогч буюу 94,9 хувь нь саналаа өгч байжээ.
БАРИМТ 17
Харин хоёр дахь санал хураалтад битүүмжилсэн саналын хайрцгаар 28544 иргэнээс 91.3 хувь буюу 26086 иргэн саналаа өгсөн байна.
БАРИМТ 18
Мөн гадаадын 40 орчим улс, олон улсын байгууллагын 130 гаруй ажиглагчид болон улс төрийн намуудаас томилогдсон 18 мянга орчим ажиглагч бүртгүүлж, санал авах байруудад ажиллаж байв.
БАРИМТ 19
Энэ удаагийн сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “Зөв Хүн Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж буй билээ.
БАРИМТ 20
Тэд сурталчилгааныхаа хугацаанд хэрхэн үр дүнтэй ажилласныг иргэдийн өгөх саналаар харж болох юм.
БАРИМТ 21
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 34 хоног, өнгөрөгч сонгуулийнх 19 хоног байсан.
БАРИМТ 22
Харин энэ удаагийн сонгуулиар хуульд заасан өөрчлөлтийн дагуу нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж байна.
БАРИМТ 23
2013 оны сонгуулийн гол онцлог нь анх удаа гадаадад ажиллаж, амьдардаг иргэдээс санал авдаг болсон явдал юм.
БАРИМТ 24
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 9 буюу ирэх лхагва гарагт орон даяар явагдана. Энэ өдөр иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.