Хүлээгдэж байгаа ачаа барааны эргэлт болон улсын төсвийн орлого, Улаанбаатар хотын гаалийн газрын зарим терминалуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
"Гаалийн хяналтын бүсүүдэд бараа эргэлт удааширч, бөөгнөрөл үүссэнтэй холбогдуулан гаалийн байгууллага тавдугаар сарын зургаанаас зургаадугаар сарын 30-ны хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу тодорхой нэр төрлийн бараануудыг аж ахуйн нэгжүүдэд олгож байсан. Үүний улмаас зарим иргэд, аж ахуйн нэгжүүдийн барааны бөөгнөрөл үүсэж, гаалийн хяналтын бүсэд гацсан. Тиймээс дотоод зохион байгуулалт хийж, 20 цаг хүртэл ажилласнаар бөөгнөрөл үүссэн бараа, тээвэр иргэд, аж ахуйн нэгждээ хурдан шуурхай очиж байна. Эхний долоо хоногт ачаалалтай ажиллаж байсан ч одоо хэвийн горимдоо ороод ажиллаж байгаа.
Өнгөрсөн 20 хоногт 2000 гаруй гаалийн бүрдүүлэлт хийж, улсын төсөвт 38 тэрбум төгрөг улсын төсөв төвлөрүүлсэн. Төлөвлөгөө биелүүлэх ажил 86.6 хуввьтай явж байна. Уртсгасан цагаар ажилласан тохиолдолд бид хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Бараа тээврийн хэрэгсэлд халдвар хамгааллын дэглэм баримтлан, халдвар ариутгалын " гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)