ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний дагуу өдөрт бүртгэгдэх тоо эргээд нэмэгдэж эхэлж байна. Мөн оргил үеийн тархалтаас хойш нас баралт нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалт буурч, нас баралт буурах тооцоо бий. Гэхдээ эргээд давалгаа үүсэж олон хүн амыг хамарвал вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралтын тоо нэмэгдэх эрсдэл хүлээж байна.
Ойрын хавьтлын шинжилгээгээ дүүрэг, өрхүүд сайн хийж байна.
Гэхдээ вакцинжуулалтын хоёрдугаар тунд хамрагдаад бүрэн хамгаалагдсан гэдэг байдлаар иргэд хандаж байна. Вакцины нэгдүгээр тунгийн дараа хүн ам дотроос 0.5 орчим нь эргэж өвдсөн. Хоёрдугаар тунгийн дараа ч өвдөх эрсдэл байгаа. Энэ талаар олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаа бий. Манайд ч хоёрдугаар тундаа хамрагдаад халдвар авсан 3000 гаруй иргэн байна.
Тиймээс хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоноод дархлаа тогтохгүй байгаа хүмүүстээ цаашид илүү анхаарч судлах ёстой" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)