"МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын цохиураар цохиж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа. Уг үйл ядвалтай холбоотойгоор С.Батсүхийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр ""МИАТ” компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын цохиураар цохиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Тухайн ажилтан нь эхлэж гомдол гаргаагүй. Бичлэгт зодуулж буйгаар гарч буй ажилтанд шүүх эмнэлгийн шинжээч томилох тогтоол үйлдсэн. Шинжилгээний дүгнэлт гаргаагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн ажилтанаа зодож байгаа албан тушаалтанг дуудаж, мэдүүлэг авсан. Цахим сүлжээнд тухайн албан тушаалтанд зодуулсан хүмүүс олон байгаа гэх мэдээлэл явж байна. Хэрэв ийм зүйл байвал цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Бидэнд ирсэн мэдээллээр энэхүү бичлэг нь хоёр жилийн өмнөх бичлэг. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. " гэлээ.
Дашрамд өгүүлэхэд "МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү нь аж.
Б.Баатар
Сэтгэгдэл (14)