УИХ-ын өнөөдрийн чуулганаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатарыг хөгжүүлэх нь хотыг төлөвлөхөөс эхэлнэ. Газрыг худалдсаар байгаад дуусгасан. Энэ замбараагүй худалдсан газрууд хотын төлөвлөлтийг дээд зэргээр алдагдуулсан. Тиймээс өөрсдөө чадваргүй байж болно. Чадалтай хүнээ авч ирж ажиллуул.
Чадалтай хүн ерөөсөө байхгүй. Цүнх барьдаг хэдэн бацаануудтай.
Таван төгрөгөөр газар зарахаа боддог. Ийм байхад юун жаргал ярих. Явган хүн явахын аргагүй байна” хэмээн шүүмжилсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (5)