БАРИМТ 1
Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх,
БАРИМТ 2
Иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах,
БАРИМТ 3
Хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх,
БАРИМТ 4
Сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгасан юм. Үүнд,
БАРИМТ 5
Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах,
БАРИМТ 6
Халдвараас урьдчилан сэргийлэх,
БАРИМТ 7
Ил тод, хариуцлагатай байх,
БАРИМТ 8
Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,
БАРИМТ 9
Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах,
БАРИМТ 10
Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтална.
БАРИМТ 11
Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ.
БАРИМТ 12
Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүх,
БАРИМТ 13
Хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.
БАРИМТ 14
Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулна.
БАРИМТ 15
Мөн суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
БАРИМТ 16
Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжих,
БАРИМТ 17
Гарыг нь халдваргүйжүүлэхийг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, Шадар туслагч хариуцна.
БАРИМТ 18
Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан хоёр цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
БАРИМТ 19
Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.
БАРИМТ 20
Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
БАРИМТ 21
Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
БАРИМТ 22
Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг батлаад байна.
БАРИМТ 23
Тусгаарлах байранд тусгаарласан, хэвтэн эмчлүүлж байгаа,
БАРИМТ 24
Гэрээр тусгаарласан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой.
Сэтгэгдэл (2)