БАРИМТ 1
Сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний нэг цахим хуудас, бусад цахим хуудас ашиглаж болно.
БАРИМТ 2
Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
БАРИМТ 3
Бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
БАРИМТ 4
Цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх бөгөөд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.
БАРИМТ 5
Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.
БАРИМТ 6
Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
БАРИМТ 7
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.
БАРИМТ 8
Нам, эвсэл болон нэр дэвшигч нь цахим хуудсаа сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
БАРИМТ 9
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
БАРИМТ 10
Цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.
БАРИМТ 11
Хууль бус сурталчилгааг хориглох: Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
БАРИМТ 12
Мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, хурал, цуглаан, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолтын үеэр сонгогчдын саналыг татах зорилго, агуулгатай сурталчилгаа явуулах, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.
БАРИМТ 13
Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний ерөнхий менежер, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
БАРИМТ 14
Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.
БАРИМТ 15
Сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах.
БАРИМТ 16
Оройн 22.00 цагаас дараа өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах, олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.
БАРИМТ 17
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.
БАРИМТ 18
Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
БАРИМТ 19
Хоёр дахь болон дахин санал хураалт дуусах хүртэлх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.
БАРИМТ 20
Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг радио, телевизээр нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.
БАРИМТ 21
Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.
БАРИМТ 22
Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.
БАРИМТ 23
Харилцаа холбооны зохицуулах хороо үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
БАРИМТ 24
Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно. Зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг хязгаарлах тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болно. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуульд заасан дүгнэлтийг үндэслэн тухайн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.
Сэтгэгдэл (1)