Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Богд хаан” төмөр зам төслийг 10 гаруй жил ярьж байна. Нийт 175 км үргэлжлэх төмөр замын асуудал юм.
“Богд хаан” төмөр замыг барьснаар автомашины гарам дээрх түгжрэлийг 57 хувиар бууруулна гэсэн тооцоо гаргасан. Хоёрдугаарт, Улаанбаатар хот дотроо баахан дэд бүтэцтэй. Үүнийг "Богд хаан" төмөр замынхаа дагуу үе шаттайгаар хотоос гаргана гэж төлөвлөж байна.
Ирэх долоо хоногт “Богд хаан” төмөр замын техник эдийн засгийг боловсруулж, бэлтгэл ажлаа хангахад шаардлагатай төсвийг шийдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оролцуулна" гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)