ЭШЛЭЛ 1
Монгол Улс нүүдлийн соёл иргэншилтэй эзэнт гүрний арвин түүхтэй хоёр том хөршийн дунд оршидог учир соёл гэдэг бол бидний тусгаар тогтоно, оршин тогтнохуйн баталгаа мөн.
ЭШЛЭЛ 2
Сайн довтолгоо бол хамгаалалт гэдэг үгэнд би дуртай. Аливаа нэг зүйлийг бид тэлж байж, тэр нь хамгаалагдах ийм чухал агуулга руу ордог. Монгол Улс өөрийнхөө соёлыг олон улсад таниулах эдийн засгийн болон соёлын салбарын шинэ хуудас байгаасай гэж хүсэж байна.
ЭШЛЭЛ 3
Бид Монгол Улсын соёлын салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбар гэж үзэж байгаа. Анх энэ зүйлийг ярихад их олон хүн шүүмжилж байсан.
ЭШЛЭЛ 4
Соёл бол бүх зүйл, аялал жуулчлал, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм.
ЭШЛЭЛ 5
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд соёлын маркетинг дээр хийсэн зүйл бид хэт автсан. Үүнийг би хамгаалалтын стратеги руу орсон учир гэж боддог.
ЭШЛЭЛ 6
Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах нь чухал. Манай ээж, аав, ах бүгд урлагийн хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
ЭШЛЭЛ 7
Монголын зах зээл дээр урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Зах зээл нь угаасаа тийм. Монголдоо маш сайн хийж байгаа зүйлийг олон улсад таниулах нь ч тийм ч амар биш.
ЭШЛЭЛ 8
Тиймээс төр засаг, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд хариуцуулсан нь учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй гэж хандсан.
ЭШЛЭЛ 9
Өнөөдөр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байгаадай баяртай байна. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа.
ЭШЛЭЛ 10
"The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гарган ирж, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм.
ЭШЛЭЛ 11
"Марко Поло" кинонд монголчуудын тухай өгүүлсэнд нь бид талархах ёстой. Бид шүүмжлэлээсээ татгалзах хэрэгтэй. Энэ кино монголчуудад боломж олгож, монгол соёлыг дэлхийд таниулсан гэж би хувьдаа боддог.
ЭШЛЭЛ 12
Тус киноны гуравдугаар бүлгийг яагаад Монголд хийх саналыг тавьж, татвараас хөнгөлж болохгүй гэж.
ЭШЛЭЛ 13
Аватор киноны зураг авалт болсон газар өнөөдөр аялал жуулчлалын том салбар болж байна. Яг л үүн шиг бид дэлхийд танигдсан уран бүтээл хийж, үүгээр эдийн засгийн маш том хөрөнгө оруулалт хийх боломжтой. Энэ нь магадгүй уул уурхайн төслүүдээс ч илүү хөрөнгө оруулалт байх магадгүй юм.
ЭШЛЭЛ 14
Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна.
ЭШЛЭЛ 15
Бид нүүрс ухаж, төсвөө тэжээдэг байдал удахгүй үгүй болно. Тиймээс энэ хугацаанд бусад салбарыг таниулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бид аялал жуулчлалаар тэргүүлдэг дөрвөн улсын дунд амьдардаг. Тиймээс ч энэ салбарыг хөгжүүлэх учиртай.
ЭШЛЭЛ 16
Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг эзэлж байна.
ЭШЛЭЛ 17
Шинжлэх ухааны салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартай нягт хамтран ажиллахыг хүсэж байгаа. Шинжлэх ухааныг мөнгөөр харах хэрэгтэй. Инноваци гарч байгаа бол тэр нь эдийн засагт хэрэгтэй байх нь чухал.
ЭШЛЭЛ 18
Гадаад зах зээлд гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье.
ЭШЛЭЛ 19
Netflix-тэй холбогдохыг хүсэж байгаа кино салбарынхан байна. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Хамт очъё.
ЭШЛЭЛ 20
Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг.
ЭШЛЭЛ 21
Монголд кино бүтээх нь амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ.
ЭШЛЭЛ 22
Эго байдлаа хойш нь татаад, өнгөрсөнтэйгөө зууралдаад нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая.
ЭШЛЭЛ 23
Соёлын салбарынханы хувьд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их байдаг. Энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх хаалт болдог.
ЭШЛЭЛ 24
Засгийн газрын хувьд эс үйлдэл хийхгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Маш бүтээлч, идэвхитэй, уламжлалтай байх болно. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая.
Сэтгэгдэл (3)