БАРИМТ 1
2021 оны гуравдугаар сарын 8-нд би “Хүний эрхтэй холбоотой асуудал юм шүү” гэдэг үүднээс Т.Чимгээ дээр очиж, уулзсан.
БАРИМТ 2
Учир нь, энэ хэргийн тухай яриад л байсан боловч маш их удсан шүү дээ.
БАРИМТ 3
Миний хувьд “С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн хэрэг гэхээсээ илүүтэйгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ихээхэн санаа зовж байсан.
БАРИМТ 4
Монгол Улсад иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хүний амь бүрэлгээгүй байж, 20 жилийн хилс ял сонсчихсон юм биш биз гэсэн эргэлзээ байсныг нуухгүй.
БАРИМТ 5
Мөрдөн шалгах байгууллагууд, хяналт тавьдаг прокурорууд хэлмэгдүүлээгүй биз.
БАРИМТ 6
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх нь тэднийг 5.5 жилийн туршид хэлмэгдүүлчихээгүй байгаа гэх айдас байсан.
БАРИМТ 7
Хэрэв эдгээр байгууллага улс төрийн зорилгоор ийм зүйл хийсэн нь тодорхой болбол яах вэ.
БАРИМТ 8
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй нь тогтоогдвол дэлхий дахинд энэ их сонин үзэгдэл болно.
БАРИМТ 9
Хэлмэгдүүлсэн, аль эсвэл хайхрамжгүй хандсан, анзааргагүй байсан гэж үзэх үү.
БАРИМТ 10
Аав, ээж, ах дүү, хамаатан садан дээрээ бодоод үзэхэд надад аймшигтай санагддаг.
БАРИМТ 11
Энэ бүхнийг шүүх эцэслэн шийдэх байх.
БАРИМТ 12
Юутай ч алхам алхмаар урагшилж байна.
БАРИМТ 13
Шударга ёс гэж ярихад амархан ч шударга ёсны төлөөх тэмцэлд цаг хугацаа их шаарддаг.
БАРИМТ 14
“Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд бага багаар ахиц гарсаар л байна.
БАРИМТ 15
Энэ бүхэн нэг өдөр, аль эсвэл нэг сарын дотор өргөс авсан мэт шийдлээ олчихдог зүйлс биш юм байна.
БАРИМТ 16
Монгол Улсад цаашид хүнийг эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэн ч ял завшдаггүй байгаасай.
БАРИМТ 17
Ийм явдал дахиад хэзээ ч бүү тохиолдоосой.
БАРИМТ 18
Монголын шүүх дарга, энгийн иргэн хоёрт өөр ханддаггүй байгаасай.
БАРИМТ 19
Шүүхийн алдаа завхрал, шүүх, хууль хяналтынхны зүгээс улстөрчид, уул уурхайнхантай хэт хэлхэлдсэн байсан.
БАРИМТ 20
Өнгөрсөн 10 орчим жилийн ялзралын дээд цэг нь гэж хэлж болно.
БАРИМТ 21
Энэ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар шийдэгдэж, ёроолдоо унаж байна гэж харж байна.
БАРИМТ 22
Үүнээс цааш шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагынхан ийм зүйл битгий хийгээсэй.
БАРИМТ 23
Б.Хурц, Б.Баасанцогт нар шиг хүмүүс дахин битгий төрөөсэй
БАРИМТ 24
Дахин ийм хэрэг гаргахгүйн төлөө бүхнийг хийх болно.
Сэтгэгдэл (10)