БАРИМТ 1
Рассел Уэстбрүүк III нь 1988 оны 11-р сарын 12-нд АНУ-ын Калифорни мужийн “Long Beach” хотод мэндэлсэн.
БАРИМТ 2
Ам бүл дөрвүүлээ байсан бөгөөд түүний төрсөн дүүг нь Рейнард Уэстрбрүүк гэдэг бөгөөд коллежийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог байсан.
БАРИМТ 3
Тэрээр багаасаа дундаж өндөртэй мөн үсрэлт сайтай байгаагүй тул анхныхаa тохолтыг нэлээн хожуу буюу 17 насандаа маш их бэлтгэл сургуулилтын эцэст гүйцэтгэж байсан.
БАРИМТ 4
Тэр хэзээ ч нэг өмссөн хувцаснуудаа дахин давтаж хослуулан өмсдөггүй. Загварын маш өндөр мэдрэмжтэй нэгэн.
БАРИМТ 5
Ахлах сургуульд байхаасаа л “Яагаад үгүй гэж?” гэх үгээр өөрийгөө зоригжуулдаг байсан бөгөөд 2012 онд эрх нь хязгаарлагдмал хүүхдүүдийг зоригжуулах, нийгэмд дуу хоолойг нь хүргэх зорилготой “Яагаад үгүй гэж?” гэх санг үүсгэн байгуулсан. Мөн хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцдог.
БАРИМТ 6
Хоёр өөр бугуйны кист зүүж тоглодог бөгөөд эхнийх нь “Яагаад үгүй гэж?” гэх үгтэй байдаг. Нөгөө нь “KB3” гэсэн бичигтэй байдаг. Кистнээс гадна пүүзэн дээрээ тус үсгүүдийг бичүүлсэн байдаг бөгөөд үүний учир нь түүний хамгийн сайн найзыг Хелси Баррс III гэдэг байсан бөгөөд хамтдаа НБЭ-д орох амлалт бие биендээ өгөөд коллежийн сонгон шалгаруулалтад орсон боловч тус тоглолтын үеэр Хелси Баррсын зүрх зогсож нас барсан харамсалтай үйл явдал тохиолдож байжээ. Улмаар түүний дурсгалыг хүндэтгэн мөн амлалтаа биелүүлэн үргэлж найзтайгаа хамт талбайд гардаг.
БАРИМТ 7
2008 оны драфтын 1-р тойргийн дөрөвдүгээр сонголтоор Сиаттл СүпэрСоникс багт очсон нь тус багийн хувьд хамгийн сүүлчийн драфтын сугалааны (эхний 14 доторх сонголтууд) сонголт болж байсан. Учир нь уг үйл явдлаас зургаан хоногийн дараа тус баг Оклахома хот руу нүүж нэрээ Оклахома сити Тандер болгон өөрчилсөн.
БАРИМТ 8
NBA-д орохынхоо өмнө UCLA-д хоёр жилийн турш харьялалтай байсан бөгөөд эхний улиралдаа ихэвчлэн сэлгээнд суудаг байсан ч дараа жил нь тус багийн гарааны холбогч болох та бидний сайн мэдэх Даррэн Коллисон хүнд бэртэл авсан тул түүний оронд гарааны холбогч болсноор үзүүлэлт нь огцом өсөж (12.7 оноо, 3.9 самбар, 4.7 дамжуулалт, 6 бөмбөг таслалт) NBA-гийн драфтад нэрээ өгөхөөр шийдсэн.
БАРИМТ 9
Түүнийг загварын өндөр мэдрэмжтэй гэж хэлж байсанчлан түүнд 2014 онд байгуулагдсан “Westbrook Frames” гэх нарны шилний компани байдаг.
БАРИМТ 10
Коллежид байхдаа эхнэр болох Нина Эрлтэйгээ (эмэгтэйчүүдийн багийн тоглогч байсан) танилцаж тэр үеэс эхлэн хамт амьдарч эхэлсэн. 2017 онд Ноа Руссел Уэстбрүүк (хүү), 2018 онд Скай Уэстбрүүк болон Джордин Уэстрбүүк (ихэр охид) нар мэндэлсэн.
БАРИМТ 11
NBA-ийн тоглогчдоос түүний хамгийн дургүй тоглогч нь Лос Анжелес Клипперс багийн хамгаалагч Патрик Бэвэрли юм. Учир нь 2013 оны Плэй-оффын эхний цувралд Патрик Бэвэрли түүний баруун өвдгийг хүнд бэртээж цувралд бүр мөсөн тоглох боломжгүй болгож байсан. Улмаар тус цувралд Оклахома сити Тандер баг 4:2 харьцаатай ялагдал хүлээсэн.
БАРИМТ 12
Рүүки улирлаасаа эхлэн трипл-даблийг үзүүлж эхэлсэн бөгөөд тус улиралдаа рүүки нарын нэгдүгээр багт 15.3 оноо, 5.3 дамжуулалт, 4.9 самбар, 3 бөмбөг таслалт дундчилсан амжилттай нэрлэгдсэн. Түүнтэй цуг та бүхний сайн таних Дэррик Рөүз болон Брүүк Лопез нар хамт нэрлэгдэж байсан.
БАРИМТ 13
Тэрээр дунд, ахлах сургуульдаа зөвхөн сагсанбөмбөг тоглодоггүй байсан бөгөөд америк хөлбөмбөг, бэйсбалл, теннис зэрэг спортуудаар хичээллэдэг байсан.
БАРИМТ 14
Түүний хамгийн дуртай дугаар бол 4 бөгөөд ахлах сургуульдаа тус дугаарыг өмсөн тоглодог байсан ч коллежийн багт орох үед тус дугаар эзэнтэй байсан тул коллеж бол шинэ зүйлийн эхлэл гэсэн бэлгэдлээр 0 дугаарыг сонгон авсан ба NBA-д орохдоо ч мөн адилаар 0 дугаарыг сонгосон.
БАРИМТ 15
Бэлтгэлийн цагаасаа хэзээ ч хоцорч байгаагүй цагийг маш чанга баримталдаг нэгэн. Бөмбөг шидэхээс бусдыг зүүн гараараа хийдэг солгой гартай нэгэн юм. Бөмбөгийг баруун гараараа шиддэг нь түүнийг хоёр гараа ижил төвшинд ашиглах чадвартай цөөн хэдхэн хүмүүсийн нэг болгодог.
БАРИМТ 16
Бусад багуудын хоорондоо хийж буй тоглолтуудыг хэзээ ч үздэггүй бөгөөд зөвхөн өөрийнхөө тоглолтуудыг л давтаж үздэг байна. Мөн улирлын дараа өөрийнхөө бүх техникийн алдаануудыг давтан үзэж өөрийгөө ямар тэнэг байсан бэ гэдгээ ухаардаг.
БАРИМТ 17
Тэрээр маш ухаантай бөгөөд ахлах сургуулиа төгсөх жилдээ Стэнфордын их сургуулиас спортын бус академик тэтгэлэг хүлээн авч байсан. Мөн түүний хамгийн дуртай хичээл нь математик юм.
БАРИМТ 18
Тоглолт бүрийнхээ өмнө жимсний чанамал болон самрын тостой талх иддэгээс гадна 20 секунд байсан ч хамаагүй эцэг эх рүүгээ үргэлж залгадаг.
БАРИМТ 19
Түүний хамгийн дуртай спортын баг нь америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойс” юм.
БАРИМТ 20
Сахал хочит Жэймс Харден нь хоёр өөр багт түүний хамтрагч байсан гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгвэл Рассел Уэстбрүүк сахлаа нэг ч удаа хусаж үзээгүй.
БАРИМТ 21
Сурвалжлагчидтай ярилцаж байх үед түүнээс хариулахыг хүсэхгүй байгаа асуултыг нь асуувал нүдээ маш хурдан олон удаа цавчиж дургүйцлээ илэрхийлдэг. Түүний тоглолтынхоо өмнө хийдэг олон зүйлсийн нэг нь Кэти Пэрри болон Тейлор Свифтын дуунуудыг сонсох юм.
БАРИМТ 22
2011-2012 оны улиралд NBA-гийн шувтаргын тоглолтод шалгарч чадсан боловч Миами Хит батг 4:1 харьцаатай ялагдаж байсан. Тэр жилдээ Лондонгийн олимпод АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар оролцож түрүүлсэн.
БАРИМТ 23
Түүний нийт шагналуудыг дурдбал: 2017 оны лигийн үнэ цэнэтэй тоглогч, есөн удаагийн бүх одод, хоёр удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, бүх NBA-гийн нэгдүгээр багт хоёр удаа хоёрдугаар багт таван удаа гуравдугаар багт хоёр удаа сонгогдсон, хоёр удаагийн онооны мөн дамжуулалтын аварга, олимпын аварга, дэлхийн аварга зэрэг орно.
БАРИМТ 24
NBA-гийн түүхэн дэх 191 см-аас намхан хамгийн олон самбар авсан тоглогч. Нийт замналынхаа турш энэ жилийг оруулаад дөрөв дэх улиралдаа трипл-дабль дундчилж байна.