ЭШЛЭЛ 1
Сүнээ гэдэг эмэгтэйг би танихгүй. Уулзах нь бүү хэл гар барьж ч танилцаж үзээгүй. Энэ эмэгтэйг 2020 оны сонгуулийн өмнө зургадугаар сарын 19-нд дөчөөд метрийн цаанаас анх харсан. Булган аймагт нэр дэвшээд иргэдтэй уулзаж байхад Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багт иргэдийн дундаас Сүнээ гэдэг эмэгтэй босч ирээд та Булган аймагт кино театр барина гээд амлачихаач ээ гээд асуулт асууж байсан. Яагаад заавал амлуулж сонгуулийн хууль зөрчүүлэх гээд байгаа юм бол гэж гайхаж байсан.
ЭШЛЭЛ 2
Сүнээ зөрөөд өнгөрөхдөө л зураг авахуулдаг хүн байна лээ. Надтай тийм л уулздаг байсан юм бол тэр зураг нь хаана байна. Би Сүнээтэй танил биш. Сүнээгийн найз охин гэж би бас танихгүй. Тэр найзаараа дамжуулж Сүнээ надтай уулзсан гээд байгаа. Сүнээтэй уулзаагүй юм чинь найз охин нь байхгүй гэсэн үг.
ЭШЛЭЛ 3
Сүнээд надад дарамтлуулсан, хүчирхийлүүлсэн 1000 эмэгтэй хандлаа гэж хэлж байна лээ. Нэг эмэгтэйтэй нэгээс хоёр хоног байлаа гэхэд 18 жил хэрэгтэй юм байна лээ. Би ийм олон жил эмэгтэй хүн эргүүлээд явж байсан бол энэ хэмжээний том групп компани байгуулах уу. Нэг ТҮЦ ажиллууллаа гэхэд өөрөө өдөр болгон зогсохгүй л бол амжилт олдоггүй. Би 25 жил завгүй ажиллаж байж энэ группээ байгуулсан. Эрүүл саруулаар бодоод үзэхээр 1000 эмэгтэйтэй учир ургуулах нь битгий хэл уулзах зав ч байгаагүй.
ЭШЛЭЛ 4
Миний хань Монголын оюутан мисс, маш сайхан хүн бий. Группынхээ санхүү эрхэлсэн тэргүүн дэд ерөнхийлөгч. Бизнесийн салбарт 20 жил хамт ажиллаж байна. Нэг өрөөнд суучихаад, нэг компанид ажиллачихаад 1000 эмэгтэйг дарамтлаад сууж байхад тэр эмэгтэй зүгээр хараад сууж байх уу, бод доо.
ЭШЛЭЛ 5
Сүнээгийн зургийг би цацаагүй. Булган аймаг сонгуулийн хоёр мандаттай. Рейтингээрээ МАН-аас нэр дэвшсэн хоёр нэг хоёрт байсан. Тэр зураг бичлэгийг хэн тараасан байх уу. Гуравт байгаа хүн л тараана биз дээ. Сонгуулийн өмнө гарсан тэр зурагнууд 300 сая төгрөгөөр зарагдсан. Булганыхан бүгд мэдэж байгаа. Бид хоёрын өрсөлдөгч аваад тэр зургийг цацсан. Тэр зураг бичлэг Сүнээгийн өөрийн гар утаснаас явсан. Өөрөө задласан. Тэрийг цацсан хүн нь гуравт орсон хүн байх гэж би бодож байна.
ЭШЛЭЛ 6
Сүнээгийн гаргаж ирсэн зүйлүүд яг олимпийн аваргын зодооны дуулиантай давхацдаг. Түвшинбаяр аварга руу дайрах нь Ерөнхийлөгчийн сонгууль эхлэж байгаа энэ үед эргээд АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байсан байх. Тэр дуулианыг сарниулах зорилгоор энэ зохиомол зүйл гарч ирлээ гэж би харж байгаа.
ЭШЛЭЛ 7
Ингэж хуурай гүтгүүлж үзээгүй болохоор би хуулийн зөвлөхтэйгөө зөвлөөд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан. Шалгаж тодруулж өгнө үү гээд. Маргааш нь Сүнээ их дуулиантайгаар бас өргөдөл өгч байгаа харагдана лээ. Би бол уулзсан хүмүүсээ танина, санана. Тэр тусмаа Сүнээ шиг “алдартай” хүнийг бол бүр мартахгүй. Надад ресторанд эмэгтэй хүн уриад уулзаад суух зав нэг их гардаггүй.
ЭШЛЭЛ 8
Надтай хамт саунад байсан гээд байгаа хуульч өмгөөллийн гэрээгээр манайтай хамтарч ажилладаг байсан залуу. Одоо ямар ажил эрхэлж байгааг нь би мэдэхгүй. Нэг хүн хүн хүчирхийлж байхад нөгөө нь хараад сууж байсан гэдэг зохиол маш үнэмшил муутай зохиол байна лээ. Барин тавин тэгж гүтгэж болдог л юм байх даа.
ЭШЛЭЛ 9
Надад хүчирхийлүүлсэн хүүхэд асрагч гээд ярьж байна лээ. 22 жилийн өмнө бид хүүхэд асрагч авах хэмжээнд хүрээгүй байлаа. Бизнес эхлэх их хэцүү байдаг. Хориод жилийн өмнө бид гурван өрөө байртай, өөрсдөө бизнесээ эрхэлдэг, эхнэр өөрөө хүүхдээ хардаг ийм л байсан. Бага тэнгэр гэдэг аманд нүүж очих бодол ч байхгүй байсан үе.
ЭШЛЭЛ 10
Сүнээ гэдэг хүн манай компанийн олон хүийг дарамталсан. Анандбазар их муу хүн гэж гэрчлээд өг гээд ярьсан байсан. Тэр хүмүүс бүгдээрээ гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан.
ЭШЛЭЛ 11
Манай компанийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаа эмэгтэйг маш муухайгаар гүтгэсэн. Нефтийн компаниын хүний нөөцийн ахлах менежер гэдэг бол маш өндөр албан тушаал, маш хариуцлагатай албан тушаал. Гал устай, аюулгүй байдалтай тэр олон хүний амь насыг хариуцаж ажилладаг хүн. Тэр хүн нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байна лээ.
ЭШЛЭЛ 12
Пэйжир хэрэглэдэг байх үед л манай компанийн удирдлагууд хоорондоо холбогдохдоо тоогоор дууддаг байсан. Намайг 51 гэж дууддаг байсан. 1995 оны үед шүү дээ. Одоо бол гар утас гарчихсан. Тэгж дуудаад байх шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 13
Хүчирхийлэлд ганцхан эмэгтэй хүн өртдөггүй. Эрэгтэй хүн ч хүчирхийлүүлдэг. Гүтгэнэ гэдэг ч хүчирхийлэл. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэнэ.
ЭШЛЭЛ 14
Өргөөг би Ж.Наранцацралт Засаг даргын үед хувьчилж авсан. Би соёл урлагын салбарт хайртай. Хийе гэсэн ажилдаа би хуурамчаар хандаж үзээгүй. Өргөөг би авсан учраас л одоо хүртэл кинотеатраар нь ажиллуулж байгаа. Өөр хүн авсан бол Сансар шиг, Хөдөлмөр шиг, Ард шиг болгох байсан.
ЭШЛЭЛ 15
“Өргөө”-г хувьчилж аваад тухайн үеийн ханшаар 5.6 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Соёл урлагийн салбарын гайхамшигтай төслүүдийн нэг нь “Өргөө”.
ЭШЛЭЛ 16
Холливудын шинэ киног манай монголчууд америкуудтай яг нэг цагт үзэж чаддаг. Хятадууд нэг цагаар хоцорч үздэг, хонг зонгууд долоон цагаар хоцорч үздэг. Бид азтай.
ЭШЛЭЛ 17
Багатэнгэр бол дээр үед Их тэнгэрийн аман дахь дарга нарын хоолны склад байсан. Зах зээлд нэвтрээд дарга нар нь нүүгээд явчихсан. Склад тоногдчихсон байсан. Энэ үед Тарийн өмчийн хороо нээлттэй тендер зарлаад би худалдаж авч байсан.
ЭШЛЭЛ 18
Бага тэнгэрийн дуудлага худалдаанд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын дөрөв таван хүн орж байсан. Би 124 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ энэ маш их мөнгө байсан. Хүмүүс чи тэнд байгаа тоногдсон агуулахыг ийм их мөнгөөр худалдаж авч яах гээд байгаа юм гээд зэмлэж байсан. Зах зээл Их дэлгүүрийг тойроод л эргэлдэж байсан үе шүү дээ.
ЭШЛЭЛ 19
Нээлттэй тендерт орж Багатэнгэрийг ав гэж зөвлөсөн хүн бол миний нагац ах Зундуйн Дорж. Ирээдүйд үнэд орно шүү, ав гэж надад анх хэлж байсан.
ЭШЛЭЛ 20
Намайг Занданшатар даргад, Зандаахүүгийн Энхболдод хаус бэлэглэсэн гээд бичээд байна лээ. Би хүнд хаус бэлэглэх хэмжээний мөнгөтэй болж чадаагүй.
ЭШЛЭЛ 21
Багатэнгэрт Занданшатар даргад байшин байтугай амбаар ч байхгүй. Зандаахүүгийн Энхболд ч тэнд хаусгүй юм билээ. Ийм мэдээлэл яваад эхлэхээр нь би компанийхаа хүмүүсээр шалгуулсан. Ийм нэртэй хүмүүс худалдаж авсан хаус алга гэж байна лээ. Энэ худлаа мэдээллийг залруулж өөрсдөө эдгээр хүмүүс нэр төрөө сэргээлгэх байх.
ЭШЛЭЛ 22
Би хуурамч шатахуунынхантай тэмцэнэ гэдгээ хэлдэг. Хуужлийн төсөл оруулахаар ажиллаж байгаа. Саяын гүтгэлэг тэдний ачаар овоо дориухан санхүүжилттэй явах шиг боллоо.
ЭШЛЭЛ 23
Шатахуун онцгой албан татвартай, керосин онцгойгүй байдгийг би эсэргүүцдэг. Энэ бол машин тэрэгтэй бүх хүний эрх ашиг. Хуурамч шатахууныг хоригловол тэр хүмүүс жилд 80 тэрбум төгрөг алдана. Тийм болохоор үхэн хатан тэмцдэг. Хуурамч шатахуун бол Анандбазарын асуудал биш, ард иргэдийн асуудал шүү.
ЭШЛЭЛ 24
Манай “Сод Монгол” хамгийн чанартай шатахуун нийлүүлдэг учраас улсын онцгой объектууд манайхаас шатахуунаа худалдаж авдаг. Тийм учраас Эрдэнэтийг, МИАТ-ыг, түргэнийг, ТЭЦ дөрвийг, Багануурын уурхайнуудын шатахууныг хангаж байна.
Сэтгэгдэл (26)