ЭШЛЭЛ 1
Сонгуулийн ерөнхий хороо нэг нам хоёр болсон талаар худлаа тайлбар хийгээд суух ёсгүй байгууллага.
ЭШЛЭЛ 2
МАН-ын дарга хаан болчихсон юм шиг олон зүйл битгий ярь.
ЭШЛЭЛ 3
Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орчихсон юм байна.
ЭШЛЭЛ 4
Ардчилсан нам хуваагдаагүй. Хоёр намын даргатай болгох ажлыг тэд л зохион байгуулсан. Одоо үүнийгээ засах ёстой.
ЭШЛЭЛ 5
Ардчилсан намын тамга хүчинтэй байгаа. С.Эрдэнэд олгосон тамгын шүүхээр түтгэлзүүлчихсэн.
ЭШЛЭЛ 6
Сонгуулийн ерөнхий хороо хуулийнхаа дугаа л зүйлийг ярьдаг болохоос бус намын асуудал яриад сууж байдаг байгууллага биш.
ЭШЛЭЛ 7
УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ гэсэн хуулийн заалттай. Гэтэл та бүхний хэлээд байгаа намд нэг ч УИХ-ын гишүүн байхгүй.
ЭШЛЭЛ 8
Сонгууль яагаад шударга явж болохгүй гэж. Одоо өрсөлдөгчөө хүртэл захиалдаг болж байна.
ЭШЛЭЛ 9
П.Дэлгэрнаран та өнөөдөр ийм үлгэр шиг зүйл яриад сууж байна гэдэг бол үнэхээр шившигтэй зүйл.
ЭШЛЭЛ 10
Би 31 жилийн өмнө ийм зүйлийн төлөө тэмцээгүй. Ард түмний амьдрал ч ийм байна гэж төсөөлөөгүй.
ЭШЛЭЛ 11
Ардчиллаас ухарч, нэг намын дарангуйлалд орно гэж зүүдлээчгүй. Та нар захиалга биелүүлэхгүй шүү.
ЭШЛЭЛ 12
Иргэд нэр дэвших, өрсөлдөх эрхтэй. Зөвхөн АН-ынхан нэр дэвших гээд байгаа юм биш.
ЭШЛЭЛ 13
1990 оноос олж авсан эрхээ ингэж тасдуулж болохгүй юм. Н.Алтанхуяг гэдэг хүнийг заавал нэр дэвшүүлнэ гэсэн зүйл байхгүй.
ЭШЛЭЛ 14
Харин намаас нэр дэвшүүлсэн хүнийг нэр дэвшүүлнэ. Иргэд сонголтоо хийх юм.
ЭШЛЭЛ 15
Монголчууд эрх, эрх чөлөөгөө эдлэх үү гэдэг л асуудал энд яригдаж байна.
ЭШЛЭЛ 16
Намайг сонгуульд гаргахгүй гээд намаас С.Эрдэнэ хасчихсан юм.
ЭШЛЭЛ 17
Би 30 жил АН-ын гишүүн явсан. Намайг энэ намын гишүүн биш гэж хэн ч хэлэхгүй байх. Зургаан жил намын даргаар ажиллаад 5 удаа ялалт байгуулж байсан.
ЭШЛЭЛ 18
МАН хуулийг өөрсдөдөө ашигтайгаар үйлдэж, тайлбарлаж байна. Үүний эсрэг сөрөн зогсож чадах нь Ардчилсан нам. Бидний ард намын гишүүд, иргэд байна.
ЭШЛЭЛ 19
МАН-ын даргатай өрсөлдөж чадах хүн хаанаас гарах вэ. Ардчилсан намаас гарна. Тиймээс АН-ыг хооронд нь хагалган бутаргах гэж хичээж байна.
ЭШЛЭЛ 20
Ардчилсан нам сонгуульд нэр дэвших эсэхээс үл хамааран Монголчууд ардчилалгүй болж байгаа нь гол асуудал.
ЭШЛЭЛ 21
Сонгууль гэдэг зүйлийг алга болгож, өрсөлдөгчөө захиалдаг болж байгаад харамсаж байна.
ЭШЛЭЛ 22
Нью-Йоркийн шүүх дээр хэрэг илрэх гэхээр гэнэт Ерөнхийлөгчийн албан тушаалыг авах нь зүйтэй юм гээд бүлэглэн дайрч байна.
ЭШЛЭЛ 23
Сайн цаг сууж байхад бус тэмцэж байж ирдэг юм. Удахгүй бүх зүйл сайхан болж, сайн цаг ирэх байх гэж найдаж байна.
ЭШЛЭЛ 24
Өнөөдөр Сүхбаатарын талбайг хэдэн ч давхар бүсэлчихээд байгаа юм. Энэ бол үнэхээр буруу жишиг юм шүү.
Сэтгэгдэл (72)