Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МҮЭ-ийн шахалт шаардлагаар хоёрдугаар 25-ны өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж, нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцалж, 2017 оны Нийгмийн даатгалын хуулд өөрчлөлт оруулахаар болсон. Гэвч ажил удааширч байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 гаруй мянган ажилтан энэ талаарх санал хүсэлтээ байнга ирүүлсээр байна.
Тиймээс МҮЭХ-ноос УИХ, Засгийн газар энэ талаар анхаарлаа хандуулж, нийгмийн даатгал нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг дахин сануулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлж байна. Ажил, орлогогүй болоод буй энэ үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл нүүрлэхэд улам нөлөөлнө”. Мөн эрх баригчид шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас аргагүйд хүрнэ гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)