Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн хүний эрх зөрчигдөх явдал ихээр гарах болсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч НҮБ-аас хариуцлагатай бизнесийг дэмжин хэрэгжүүлэх тухай дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим” 2011 онд батлан гаргасан юм.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь дээрх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр “Бизнес ба Хүний Эрх: Хамгаалах, Хүндлэх, Сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” Азийн бүсийн хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлж байгаад Монгол улс 2021 оноос хамрагдаж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн Монгол улс дахь нээлтийн арга хэмжээ 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны 14.00-17.00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Арга хэмжээний үеэр “Хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай бизнес эрхлэх нь аж ахуй нэгж болон улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?” сэдвийн хүрээнд Бизнес ба Хүний эрхийн олон улс болон үндэсний мэргэжилтнүүд, гадаад дотоодын бизнесийн төлөөллүүд оролцсон панел хэлэлцүүлэг өрнөх болно.