БАРИМТ 1
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл явц дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.
БАРИМТ 2
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авах учиртай.
БАРИМТ 3
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.
БАРИМТ 4
Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.
БАРИМТ 5
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна.
БАРИМТ 6
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор эхэлнэ.
БАРИМТ 7
Сурталчилгаа нийтдээ 15 хоног үргэлжилнэ.
БАРИМТ 8
Зургаадугаар сарын 6-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
БАРИМТ 9
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал явна.
БАРИМТ 10
Санал авахын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.
БАРИМТ 11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 9-ний өдөр гэж тогтоосон
БАРИМТ 12
Иргэдийн саналыг тухайн өдрийн 07.00-22:00 цаг хүртэл авна.
БАРИМТ 13
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тодорхой шалгуурыг тавьсан ба үүнд, Монгол Улсын уугуул иргэн байх,
БАРИМТ 14
Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
БАРИМТ 15
50 нас хүрсэн байх,
БАРИМТ 16
Банк, бусад хуулийн этгээд болон иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл,
БАРИМТ 17
Барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх,
БАРИМТ 18
Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх,
БАРИМТ 19
Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
БАРИМТ 20
Сэтгэцийн эмгэгүй байх,
БАРИМТ 21
Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно.
БАРИМТ 22
Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ,
БАРИМТ 23
Бусад гэмт хэрэгт холбогдосн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоосон бол нэр дэвшихийг хориглоно гэж заажээ.
БАРИМТ 24
2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр сонгуулийн дүн гарснаар, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодорно.
Сэтгэгдэл (13)