БАРИМТ 1
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирсэн.
БАРИМТ 2
Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ.
БАРИМТ 3
Спутник вакциныг худалдан авахаар мөнгөө шилжүүлсэн. Тавдугаар сарын эхээр ирэх ёстой.
БАРИМТ 4
Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна.
БАРИМТ 5
Өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган иргэн вакцины эхний тунд хамрагдсан.
БАРИМТ 6
Тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусна.
БАРИМТ 7
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр шинэ коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт 640 мянган иргэн хамрагдсан. Үүний 522 мянга нь нийслэлд байна.
БАРИМТ 8
Хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа. Одоо хуралдаж байна.
БАРИМТ 9
ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлсэн.
БАРИМТ 10
Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулалтын газрын хэлтсийн дарга А.Сүхбат: Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Өдөрт 5-6 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол 6-7 мянга болж нэмэгдсэн байна. Шалтгаан нь хүнс тээвэр мөн вакцинжуулалт, шинжилгээтэй холбоотой.
БАРИМТ 11
Дөрвөн хувийн хэвшилд ЭМЯ-наас вакцин оруулж ирэх эрхийг нь өгсөн.
БАРИМТ 12
Дэлхий нийтэд вакцины олдоц муу байна. Ийм шалтгаанаар хувийн хэвшил вакцин оруулж ирэхгүй байгаагаас бус төрийн зүгээс ямар нэг хаалт хийгээгүй.
БАРИМТ 13
Халдвар авсан хүмүүс халуун бүлээн шингэн уух хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоог нэмэгдүүлж байдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт их шингэн уух нь эрдэс бодисоо шээсээр алдахад хүргэдэг.
БАРИМТ 14
Халдвар авсан бол сахарын нэмэлтгүй, сахарын агууламж багатай шингэн уух хэрэгтэй. Уураглаг аарц, халуун сүү, шөлтэй хоол идэхийг зөвлөж байна.
БАРИМТ 15
Хүүхэд багачууд халдвар авах эрсдэл их байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай байна.
БАРИМТ 16
УОК-ын бүс нутаг хариуцсан ажилтан хурандаа Л.Өлзийбаяр: УОК-ын 02 дугаар тогтоолоор уул уурхайн ажилчдын ээлжийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр сунгаж, дараагийн ээлжийг вакцинд бүрэн хамруулсны дараагаар ээлж солих тухай заасан. Энэ дагуу уул уурхайн ажилчид ээлж солих учиртай. Үнэхээр тулгамдсан асуудал гарвал Уул уурхайн яаманд мэдэгдэж, УОК-оор дамжуулан ээлж солих асуудлыг шийдэх болно.
БАРИМТ 17
Хөдөө орон нутагт гацсан Улаанбаатар хотын харъяалалтай иргэд тухайн байгаа газрынхаа онцгой комисст мэдээлж, аймгийн онцгой комисс нь НОК-т мэдээлэл өгч улмаар энд судалж үзээд татан авах ажлыг зохион байгуулж байна.
БАРИМТ 18
Улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед 5000 орчим хүүхэд коронавирусний халдвараар өвчлөөд байна.
БАРИМТ 19
Хүүхэд багачуудад хөл хорио нь сэтгэл санааны хувьд хямдралд оруулах хандлага ажиглагдаж байгаа учир эцэг эх асран хамгаалагчид нь хүүхдүүдэд нөхцөл байдлыг маш сайн ойлгуулах хэрэгтэй.
БАРИМТ 20
Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг таних нь хамгийн чухал. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож, хамтдаа стерссийг нь тайлж, хоорондоо ярилцах нь чухал юм гэдгийг сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.
БАРИМТ 21
Мөн хүүхдийн цахим хэрэглээ, унтаж амрах цагт анхаарах нь хэрэгтэй.
БАРИМТ 22
Коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно.
БАРИМТ 23
Хоёрдахь тунгаа хийлгэсэн хэдий ч амны хаалтыг зүүсэн хэвээр байна.
БАРИМТ 24
Хоёрдахь тунг хийлгэсэн ч та халдвар авахгүй ч халдвар дамжуулах эрсдэлтэй тул амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй.
Сэтгэгдэл (1)