Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтийг жендерийн тэгш байдалтай уялдуулан тооцон гаргаж байгаа олон улсын жишгээр Монголбанк банкны салбарын гол үзүүлэлт болох иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг хүйсээр ангилсан тоон мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. Банкуудын 2020 оны эцсийн байдлаар иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, эдгээрийн дансны тоог үндсэн данс эзэмшигчийн хүйсийн ангиллаар болон байршлаар гаргаж эмэгтэй харилцагчдаар төлөөлүүлж танилцууллаа.
1. Харилцах
Тайлант оны эцсийн байдлаар иргэд нийт 5.5 сая дансны 1,561.1 тэрбум төгрөгийн харилцахын үлдэгдэлтэй байгаагийн 44.6 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Иргэдийн нийт харилцахын 43.9 хувь буюу 476.2 тэрбум төгрөг орон нутагт байршиж байгаагийн 44.3 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Нийслэлийн иргэдийн нийт харилцахын үлдэгдэл 1,084.9 тэрбум төгрөг байгаа бөгөөд 44.8 хувь нь эмэгтэйчүүдийн дансанд байршжээ.
2. Хадгаламж
Иргэд нийт 3.5 сая дансны 15,284.3 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байгаагаас эмэгтэйчүүд иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдлийн 53.2 хувийг эзэмшиж байна. Иргэдийн нийт хадгаламжийн 22.0 хувь буюу 3,357.0 тэрбум төгрөг орон нутагт байршсаны 51.1 хувийг эмэгтэйчүүд, нийслэлийн иргэдийн нийт хадгаламжийн үлдэгдэл 11,927.4 тэрбум төгрөг байгаагийн 53.8 хувийг эмэгтэйчүүд эзэмшиж байна. Орон нутгийн иргэдийн хадгаламжийн 74.9 хувь нь хугацаат хадгаламж байгаа бөгөөд нийслэлийн иргэдийн хадгаламжийн 77.8 хувь буюу 9,278.5 тэрбум төгрөг нь хугацаатай байршжээ.
3. Зээл
Иргэд нийт 1.3 сая зээлийн дансны 8,488.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэдийн нийт зээлийн үлдэгдлийн 42.4 хувь нь орон нутагт олгогдсоны 42.8 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ. Орон нутгийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 3,599.3 тэрбум төгрөг байгаагаас 40.9 хувь нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон байна. Нийслэлийн иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 4,888.8 тэрбум төгрөг байгаагаас 44.3 хувь нь эмэгтэйчүүдэд олгогджээ.
4. Банк
Үйл ажиллагаа явуулж буй 12 банк 2020 оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 15,935 ажилтан 1,398 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, банкны 264 салбар, 1037 тооцооны төв болон 97 бусад нэгж багтжээ. Нийт салбар нэгжийн 70.0 хувь нь орон нутагт байршиж байгаа бол банкны салбарт ажиллагсдын 36.7 хувь буюу 5,844 хүн орон нутаг дахь салбаруудад ажиллаж байна. Орон нутаг дахь банкуудын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа ажилтнуудын 70.5 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Нийслэлд банкуудын 419 салбар нэгж байршиж байгаагаас банкны 161 салбар, 192 тооцооны төв болон 66 бусад нэгж үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбарт ажиллагсдын 63.3 хувь буюу 10,091 хүн нийслэл дэх салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа бөгөөд 64.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл (5)