ЗХЖШ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг “Монгол Улсад Зэвсэгт хүчин бий болоод 100 жилийг өнгөрөөж, дараагийн 100 жилдээ ороод байна. Зэсвэгт хүчний байгууллагыг зохион байгуулах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах талаар үе үеийн Засгийн газар анхаарч ирсэн билээ. Сүүлийн үед цэргийн алба хаагч биенээ хөнөөсөн асуудалд шалгалт явуулж, онцгой анхаарч байна.
Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, аюулгүй байдал дэлхийн жишигт хүрч улам боловсронгуй болж байна. 2020 оны Зэвсэгт хүчний хуулийн шинэчлэлтээр кибер, барилга, агаарын, хуурай газрын цэргийг байгуулж, энэ хүрээнд цэргүүдээ сургаж, байлдааны байнгын бэлэн байдлыг хангаж байна. Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх ажилд Зэвсэгт хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлж, төмөр замын ажлыг хийж байна.
Зэвсэгт хүчин аливаа улс төрийн үйл ажиллагаанаас ангид байдаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн. Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож ярьж байгаа нь хууль зөрчсөн үйлдлээс гадна олон нийтийн итгэлийг үгүй болгох, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа сулрах, олон улсад өгөөш болох, иргэний дайн бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм зүйл битгий болоосой гэж хүсэж байна.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улстөржихгүйгээр шийдвэрлэх ёстой. Зэвсэгт хүчин хариуцлагаас бултаагүй. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэргийн удирдах байгууллагад хандаж хэлэхдээ улс төрөөс ангид байхыг захисан.
Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргасныхаа дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Энэ үеэр гурван асуудлаар ярилцсан. Тодруулбал, Цэргийн албыг сайжруулах чиглэлээр бий болсон ажлын хэсгийн үйл ажиллагааг шалгах, түүнчлэн Зэвсэгт хүчний 100 жилийг ойг хэзээ зохион байуулах болон цэргийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ярьсан” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (15)