Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр МАН-ыг тараах тухай мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "МАН-ыг тараах тухай:
Нэгдүгээрт, МАН Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоо болгож, төрийн байгууллагуудын үүргийг гажуудуулж байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын суурь болох Үндсэн хуулийг гажуудуулсан зэрэг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд харш үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.
МАН-ын зүй бус, хууль бус дарангуйлал нь иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа болсон Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Үндэсний аюулгүй байдлыг ноцтой аюулд оруулж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийг иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүйд хүргэж байна.
Цаашид энэ нам цэргийн үйл ажиллагаа явуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгоор ашигласаар байна. Бид үндэснийхээ язгуур эрх ашгийг бодож, элдэв нөлөөллөөс ангид байхыг МАН-ын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.
Төрийн нийт алба хаагчид хуулийн дагуу ажиллахыг сануулсугай.
Төрийн эрх барих дээд байгууллага УИХ улсын эрх ашгийг баримтлах бодлого явуулахыг сануулсугай.
МАН-ын тараах захирамжийг Улсын Дээд шүүхэд хүргүүлэхийг үүрэг болгосугай" гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-ын хуваагдлын гол буруутан гэдэг. Өнөөдрийн мэдээллээрээ АН-ыг хуваасан Ерөнхийлөгч МАН-ыг тараана гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (49)