БАРИМТ 1
Архидан согтуурсан үедээ автомашин жолоодсон.
БАРИМТ 2
Согтуурлын хэмжээ нь 1,31 бүхэл гарсан.
БАРИМТ 3
Автомашины хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн.
БАРИМТ 4
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.
БАРИМТ 5
Иргэдийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан.
БАРИМТ 6
Явган хүний хаалт, хоёр автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан.
БАРИМТ 7
УИХ-ын чуулганд согтуу оролцдог.
БАРИМТ 8
Их хэмжээний согтолттой байсан тул осол гаргачихаад юу ч санахгүй байна хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
БАРИМТ 9
УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүчирхийлэл үзүүлсэн талаар нэр бүхий гишүүд бүлгийн дотоод сүлжээндээ мэдэгдсэн.
БАРИМТ 10
Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр АН-аас Ховдод нэр дэвшин улс төрд орж ирсэн.
БАРИМТ 11
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой. хамаатан гэдэг
БАРИМТ 12
Ховдынхонд дундаа “том толгойт” гэх хочтой.
БАРИМТ 13
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөс огцронгуут Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү болсон.
БАРИМТ 14
АН дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцид байсан ч дахин нэр дэвших нь бүрхэг болмогц С.Эрдэнийг түшсэн.
БАРИМТ 15
Бүрэн эрхийн хугацаа нь дуусч, тэтгэврийн насанд хүрсэн Цэцийн гишүүн Ш.Цогтыг чөлөөлөхийн эсэргүүцэн УИХ-ын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнө “хориг” тавьж байсан.
БАРИМТ 16
Хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компаниараа дамжуулан Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авсан хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа.
БАРИМТ 17
Төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын “Жинст транс” ХХК нь Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг.
БАРИМТ 18
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн үйлдлийг нь АТГ-аас шалгасан ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж заримыг нь хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий.
БАРИМТ 19
Б.Пүрэвдорж БНХАУ-ын 306 иргэнд хууль зөрчин виз олгож, улсын төсөвт 236 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг нь өдгөө шалгаж байгаа.
БАРИМТ 20
АТГ-ын ажилтнууд энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ховд дахь аж ахуйн нэгжүүдэд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авсан.
БАРИМТ 21
УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийнийг тодруулахад Б.Пүрэвдорж хэл амтай, хэрүүлчээрээ дээгүүрт жагсчээ.
БАРИМТ 22
Англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй.
БАРИМТ 23
Гаалийн газарт байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн.
БАРИМТ 24
2016 оноос УИХ-д сонгогдсон ч хатуу хөл хорионы үед УИХ-ын гишүүний бүрэн эрх, эрх мэдлээ ашиглаж, согтуугаар автомашин жолоодон осолд орж, гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Сэтгэгдэл (22)