Сүүлийн үед цахим сүлжээнд ээлж дараатай бичлэг цацагдаж, дуулиан тарьдаг болов. Энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг цагдаа баривчилж байгаа бичлэг ил боллоо.
Энэ талаар тэрбээр "Өөө уучлаарай. Үл ойлголцол үүссэн үнээн үнэн, бас согтуу ч байгаагүй. Элдэв асуудал үүсгээгүй. Бичлэг дээрээс тодорхой харагдана. Асуусан асуултанд нь хариулчихаад явсан. Цагдаагийн шаардлагыг 100 хувь биелүүлсээн. Ямар санаатайгаар энийг цацаж байгаа нь л сонин байна" гэх тайлбарыг хийжээ.
Харин уг бичлэгийг ямар зорилгоор хэн олон нийтэд ил болгосон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч бичлэгийн учиг тун удахгүй тайлагдах биз.
Б.Баатар
Сэтгэгдэл (15)