ЭШЛЭЛ 1
Бид бие даасан үзэл бодолтой, нам бус иргэд. Монгол Улсын иргэний хувьд бид улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна.
ЭШЛЭЛ 2
Нүдэн дээр илт байгаа алдаа завхралыг яаж зогсоох вэ гэж байнга ярилцаж байнга идэвхтэй байх байр сууринаас ханддаг.
ЭШЛЭЛ 3
Бид үндсэндээ 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн цаг хугацааг өнгөрөөж байна. Нийгэм гэдэг өөрөө иргэдээс бүрддэг. Өнөөдөр бид амьдралаа эргээд харахад ямар байгааг бид мэдэж байгаа.
ЭШЛЭЛ 4
1990 онд бид хөгжилтэй, эдийн засаг өндөр, иргэнд ээлтэй, эрх чөлөө ардчилал ийм сайхан зүйлд орно гэж бүгд уухайлан нэгдэж цоо шинэ цаг үе рүү орсон.
ЭШЛЭЛ 5
Гэтэл бид 1921 онд нэг шинэ үед ороод 1990 онд өөр нэг үед шилжихдээ даргад ээлтэй, иргэнд халтай, нийгэм хаалттай үерүү орсон байна. Эргээд харахад зарим иргэд социализмын цаг үе сайхан байсан гэж санагалзаж бодтол цаг үед иржээ.
ЭШЛЭЛ 6
Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэд горьдлого тээж найман удаа УИХ-ыг сонголоо. Би илүү шударга гэж дараа дараагийн хүн гарч ирдэгийг бид мэднэ.
ЭШЛЭЛ 7
Бидний нүдэн дээр дөнгөж саяхан хүртэл эрх мэдэлтнүүд хэлсэнээсээ эргэж буцаж байгааг харж байна. Иргэд яаж бухимдаж байна. Үүнийг хараад яаж дуугүй суугаад байж чадаж байна вэ.
ЭШЛЭЛ 8
Цэрэг үхэж л байдаг, Батлан хамгаалахын сайд ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэр бүү хэл “Ядуу айлын хүүхдүүд хүмүүжил муутай, сайн зодож хүмүүжүүлэх ёстой" гэсэн юм ярьж байх юм.
ЭШЛЭЛ 9
Ард иргэд ковидоос болж ядарч туйлдаж байхад хөшөө дурсгал, усан сан барьж байх жишээний. Төсвийн хөрөнгөөр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн. Гэтэл өнөөдөр 13-хан аймаг л PCR шинжилгээний аппарадтай байна.
ЭШЛЭЛ 10
Дэлхийн олон улсын байгууллагын тусламжаар 560 сая орчим ам.доллар ирсэн. Гэтэл энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулсан юм гэдэг тайлбар өгөөд тендер нэрээр өөрсдийн ах дүү хамаатан садандаа өгчихөөд зогсож байдаг.
ЭШЛЭЛ 11
Нийгмийг залуу үе гарч ирж байна шинэчилнэ гэдэг үгээр хуурч, эрх барьж байгаа МАН-ынхан урдаа залуу үе барьчихаад өөрсдөө сууж л байна. Гэтэл тэр залуу үе нь дэвшилтэд хөгжингүй бодлого байхгүй байгаа нь өнөөдөр энэ цар тахал, нийгэм энэ хэмжээнд явж байна.
ЭШЛЭЛ 12
Бид хүссэн ч эс хүссэн ч шинэ цаг үе рүү орох зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Шинэ цаг үе рүү шилжих явцыг хувьсгал гэж хэлдэг. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж байдаг. Ард иргэд нь цаашид энэ хэвээрээ амьдрахгүй боломжгүй болж, төр засаг нь хуучин арга барилаараа удирдах боломжгүй болсон энэ хоёр нөхцлийн огтлолц дээр хувьсгалын тохироо бүрддэг.
ЭШЛЭЛ 13
Бид өмнө нь хувьсгал хийхдээ цусгүй хувьсгал хийсэн. Үүнтэй адилаар буюу эмх замбараагүй байдал, үймээн самуун, иргэний дайн үүсгэхгүйгээр дахин шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна. Бидэнд ийм чухал үе ирээд байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал.
ЭШЛЭЛ 14
Эрх мэдэлтнүүдийн хэмжээ хязгаагүй аархал өнөөдөр ард түмэнг туйлын их бухимдуулж байна. Энэ нь иргэдийг үймээн самуун уухайла орох, энэ сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж өгч байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.
ЭШЛЭЛ 15
Өнөөдөр 62 суудалтай, Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй энэ нам, ууган гэж ярьдаг ойлголтынхоо дагуу энэ шийдвэрт манлайлж оролцох ёстой.
ЭШЛЭЛ 16
Өнөөдрийн төр засаг иргэнээ сонсож, иргэний нийгэм бий болгож цоо шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна. Нэг намын харьяат бус олон намын ургалч үзэлтэй байна гэсэн ойлголт өнөөдөр бүрэн алдагдаж, ганцхан нам ноёрхож байна.
ЭШЛЭЛ 17
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. 34 нам нь сул дорой, эрх тэгш бус нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдний 70, 80 хувь нь нэг хүний удирдлаганд цүнхэнд явж байдаг нам байдаг. Одоо эдгээр намуудыг татан буулгаж, зохион байгуулалтад оруулж, шинэ цаг үе рүү шилжих шаардлагатай байгаа болохоор МАН-ы дарга У.Хүрэлсүх, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх гэж байна.
ЭШЛЭЛ 18
Алагчилсан сонголттой шударга ёс гэдэг зүйл Монгол Улсад газар авсан. Тэд үүнийгээ өөрсдийн өрсөлдөгч, эрх ашигтаа зориулж хэрэглэдэг болсон. Энэ нь нөгөө липтний адал явдал, шударга үнэнийг дэнсэлдэг шүүгч нарын бодит нүүр царай харуулж байна. Улсын Дээд шүүхийн шүүгч нь банкны эзний өмнө бөхөлзөж, тайлангаа тавьж, үүрэг даалгавар авдаг. Төрийн ордоны гурван давхрын зүүн жигүүрт шүүгч нар ирж, хэнд ямар ял өгөх үүрэг даалгавар авдаг ийм л гаж нийгэм рүү нэгэнт гулсаад орчихсон. Энэ бол хэн нэгнийг гүтгэж, харлуулж байгаа зүйл биш. Зөвхөн бодит байдал.
ЭШЛЭЛ 19
Бид энэ байдлаараа цааш явбал дэлхий дээр байдаг эмгэнэлт улс орнуудын жишиг рүү л орно. Газрын баялагтай ч үймээн самуунтай, цус урссан, ард түмэн нь туйлын ядуу африкийн орнууд шиг л болох болно. Эсвэл нэг дарангуйлагчаа магтан дуулж тэрнийг шүүмжилсэн нэг үг гарахад сураггүй алга болдог, хэлмэгддэг л болно.
ЭШЛЭЛ 20
Өнөөдөр сөрөг хүчин нь сул дорой. Өөр хоорондоо тэмцэлдээр юу ч хийхгүй байна. Ардчиллаар овоглосон маш олон хүний үзэл бодлыг уландаа гишгэж байна. Сая шинээр сонгогдсон намын дарга нар нь ч лидер мөн эсэх нь эргэлзээтэй. Нэг дарга нь Дорлигжавын дүү, бизнесийнх нь хамтрагч, нөгөөх З.Энхболдын нэр холбогддог компанийн захирал байх жишээний. Энэ нь олон нийтийг манлайлж, итгэл үнэмшилтэйгээ авч явна гэдэгт эргэлзэх эргэлзээг төрүүлж байгаа юм. Уг нь шинэ цагийг төрүүлэхдээ тэд ардчилсан гэдэг үгээр овоглосон. Гэтэл тэдний хийсэн гэмт хэрэг, булхай луйвар нь ч өнөөдөр хөрөөгүй байна.
ЭШЛЭЛ 21
Ардчилсан гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь АТГ, ТЕГ, шүүх прокурор гээд бүгдийг хувьдаа авч, ашиг сонирхлын төлөө зохиомол хэргүүд үүсгэж, олон арван хүнийг хэлмэгдүүлж, дээрэмдэж, төрийн өмчүүдийг хувьдаа авсан. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй бүлэглээд. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувь төрийн өмчит компани. Монгол Улсын хамгийн том төмрийн хүдрийн нөөц ордтой газрыг өнөөдөр тэдний бүлэглэл өдөр шөнөгүй 100 воганаар зөөж, ачиж зарж байна. Иргэдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгүүд нь өнөөдөр задарч байна. Ямар ч эрүүдэн шүүлт гэж байхгүй гэж мэлзэж байсан хүмүүс өнөөдөр улайтал нь бичлэгүүд нь задрахаар өөр тайлбар хийж байна.
ЭШЛЭЛ 22
Бид ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгэмд амьдрахаа болиод удаж байна. Сүүлийн 10 жил Монгол Улсын нийгэм улс төр огцом ялзралд орсон. Нэг эрх мэдэлтнээс нөгөө рүү шилжихдээ улам бүр хурдацтайгаар зэрлэгшиж, улам ихийг идэж уудаг шунаг нөхцөл байдал нь л илүү их хөгжсөн. Үүнийг ч иргэд ил тод харж байна.
ЭШЛЭЛ 23
Бид сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний савраас гараад Голомтын Д.Баясгалан гэдэг хүний л саварт орчихоод байна. Ер нь монголчууд барын амнаас гараад чонын аманд ордог болсон. Бид хүн байх ёстой болохоос номхон хонь байдаг байж болохгүй.
ЭШЛЭЛ 24
ЖДҮ-чид нийгмийн ямар их эгдүүцлийг төрүүлсэн билээ. Энэ ёс зүйгүй үйлдэлийг У.Хүрэлсүх дарга нь тухайн үедээ Ерөнхий сайд нь хатуу арга хэмжээ авна гэж амалсан. Гэтэл тэдэнд хариуцлага тооцоогүй. Энэ нь буруу үйлдлийг өөгшүүлж дараа дараагийн хүмүүст боломж олгодог. Үүний тод жишээ нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авчихаад хүүг нь тэглүүлэх, 50 хөнгөлүүлэх хууль санаачлаад явж байх жишээний. Энэ бол ард түмэнд ямар их басамжилж доромжил байгаагийн л тод жишээнүүд. Уг нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл ард түмэнд нэг янз, албан тушаалтанд бас нэг янзаар үйлчилж байна.
Сэтгэгдэл (47)