БАРИМТ 1
Томүжин академи, Томүжин Альтернатив сургууль, Elf Education, Tomujin Digital-ийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин жирийн дундаж амьдралтай айлд төрж, өссөн нэгэн. Аав нь цагдаа, ээж нь их сургууль төгсөөгүй хэдий ч түүний хувьд хамгийн супер энтрепренер.
БАРИМТ 2
Тэрбээр айлын том хүү. Хоёр дүүтэй. Аав ээж 2 нь хоёр дүүгийнх нь боловсролд анхаарч АНУ-д ажиллаж, амьдардаг. Тэдний гэр бүл боловсролыг ихэд дээдэлдэг хүмүүс. Түүний өвөө нь тэдэнд гурван өрөө байр авч өгөхөд ээж нь тэр байраа зараад, адилхан гурван өрөө хэрнээ хямд орон сууц хуралдан авч зөрүүгээр нь Б.Батжинг хувийн сургуульд оруулж байсан гэдэг.
БАРИМТ 3
Түүнийг 3-р ангид байхад тэднийх гэр бүлээрээ Англи явж хоёр жил, зургаан сар тус улсад амьдарч, Б.Батжин бага ангиа Англид төгсчээ. Харин эх орондоо буцаж ирээд “Хобби” сургуульд орсон байна. Энэ нь түүний амьдралыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан найзтайгаа танилцах үүд хаалгыг нээжээ.
БАРИМТ 4
Тэрхүү найз нь болох У.Билгүүн нь олимпиадад оролцоод Алтан медаль авч “Хобби” сургуульд элсэн орж байсан байна. Түүнд АНУ-ын том их, дээд сургуулиудаас урилга ирж байсан нь нэг ангид сурдаг найз Б.Батжинд боломж ойрхон байдаг гэдгийг харуулж чаджээ. Энэ талаар тэрээр “Найзад маань урилга ирсэн нь АНУ-ын тэр том сургуулиудад элсэх ойрхон, биелэх боломжтой мөрөөдөл мэт санагдсан” хэмээн ярьсан байдаг. У.Билгүүн бол түүний эрхэм хүмүүсийн нэг.
БАРИМТ 5
Дунд сургуулийн төгсөх жилдээ Б.Батжин ээждээ монголд их сургуульд ормооргүй байна, гадагшаа явж сурах бодолтой байгаагаа хэлжээ.Тодруулбал "Gap year"-ийн тухай интернэтээс олж мэдээд ахлах сургуулиа төгсөөд шууд их, дээд сургуульд оролгүйгээр нэг жил өнжиж, өөрийгөө бэлдмээр санагдсан учир ээждээ хэлсэн аж. Харин ээж нь түүнд “Миний хүү өөрөө зөв гэж бодоод, итгэлтэй байвал тэгээд үз” гэж зөвлөжээ. Энэ нь түүний хувьд хамгийн том итгэл байсан гэдэг.
БАРИМТ 6
Арван жилийн сургуулиа төгсөөд нэг жил өнжих хугацаандаа тэрбээр МҮОНТ-д ажиллаж, “Хобби” сургуульдаа доод ангийнхныхаа хичээлд хамт суудаг байсан байна.
БАРИМТ 7
Сонирхолтой нь тэрээр суралцаж байхдаа номын сандаа орж үзээгүй атлаа жил өнжиж дахин доод ангидаа суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа номын санд орж үзсэн гэдэг. Ер нь тэрээр шалгалтууддаа бэлдэж, эсээгээ бичих зуураа өмнө нь хийж үзээгүй олон зүйлдээ цаг гаргасан тухайгаа хуучлах дуртай байдаг.
БАРИМТ 8
Томүжин академийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин нь 17 настайдаа Хобби сургуулийг төгсч, АНУ-ын “Виллямс либерал артс коллеж”-ийг төгссөн байна. Тэрбээр АНУ-ын Норт-Адамс хотын гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан ч улс эх орныхоо төлөө ямар нэг зүйлийг хийж, бүтээе гэсэн сэтгэл нь Монгол руу хөтөлжээ.
БАРИМТ 9
Б.Батжин багаасаа л бусдад мэддэг чаддагаа хуваалцах дуртай нэгэн байсан. Үүгээр ч зогсохгүй ойр хавийн хүмүүсээ үргэлж хөгжүүлэхийг хүсдэг нэгэн байжээ. Тиймээс ч 2015 онд Томүжин академийг үүсгэн байгуулав.
БАРИМТ 10
Б.Батжин хийж буйгаасаа хэзээ ч том байхгүй гэж боддог бөгөөд Батжингийн “Томүжин” биш, “Томүжин”-гийн Батжин гэж хэлүүлэхийг хүсдэг. Энэ систем үргэлж түүнээс том байх ёстой гэж үздэг.
БАРИМТ 11
Юнител группийн Дараа төлбөрт үйлчилгээний энэ хаврын нүүр царай болох санал түүнд гурван долоо хоногийн өмнө иржээ. Урд өмнө нь модель болох тухай зүүдэлж яваагүй түүнд энэхүү санал нь ихэд гайхширлыг төрүүлсэн байна. Гэсэн ч тэрээр аль болох олон хүнд үнэ цэнийг мэдрүүлэх түүний үзэл баримтлал, зорилготой Юнителийн нийгэмд өгдөг мессэж, зорилго нь зөрчилдөөгүй, нэгдэн нийлж байсан учраас эергээр хүлээж авсан байна.
БАРИМТ 12
Монгол Улсын эдийн засаг, Мэдээлэл Технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан “ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ГРУПП” компанийн Дараа төлбөрт үйлчилгээний энэ хаврын нүүр царай болох нь түүний хувьд маш үнэ цэнтэй санал гэж хүлээж авчээ.
БАРИМТ 13
Хүнд боловсрол хэрэгтэй, энэ чамд өөрийн үнэ цэнээ дээшлүүлэхэд тусална, үнэ цэнтэй хүн хүссэн зүйлээ хийж сайхан амьдарна гэдгийг түүнд маш багаас нь ойлгуулсан гэдэг.
БАРИМТ 14
Тэрээр “Их сургуульд шууд элсэлгүй нэг жил өнжиж, Gap year авч өөрийгөө бэлдэхдээ, өмнө нь цаг гаргаж хийж байгаагүйгээрээ өөрийгөө 100 хувь дайчлан зүтгэсэн байна. Юу хүсч байгаа, дараа нь юу хийх гэдгээ хараахан шийдээгүй, өөрийгөө болсон гэж бодоогүй үед завсарлага аваад илүү сайн хичээх нь илүү амжилтад хөтөлдөг байна.
БАРИМТ 15
Багшлах сонирхолдоо хөтлөгдсөн тэрээр зуны амралтаараа Монголд ирээд “BEST” сургалтын төвд дадлагын ажил хийж байсан байна. 18 настай хүүхэд “Зориг сан”-гийн хөтөлбөрт сонгогдсон хүүхдүүдтэй хамт Найрамдал руу 10 хоногийн сургалт орж байсан.
БАРИМТ 16
Ийнхүү багшлах гараагаа эхлээд 2015 онд А.Хулан найзтайгаа “Томүжин академи”-ийг хамтран үүсгэн байгуулхад нь сурагчаас нь ирсэн “Тантай ярилцсан 15 минут миний амьдралыг өөрчлөхөд нэмэр болсон шүү” гэсэн зурвас хөшүүрэг болсон гэдэг.
БАРИМТ 17
Өргөн цар хүрээг хамарсан, хэтийн том зорилготой сургууль болно хэмээн тэрээр Том, Үжин (алсын хараатай, мяндсан ухаантай хатдыг үжин гэдэг билээ) гэсэн хоёр үгийг нийлүүлэн сургуулиа нэрлэжээ.
БАРИМТ 18
Тус Академийн гадаад зорилго нь дэлхийн топ их сургуулиудад монгол хүүхдүүдийг бэлтгэж оруулах. Харин дотоод зорилго бол мөрөөдөлтэй, чадвартай, зүрхтэй, санаачлагатай, нийгэмдээ тустай зүйл хийхийг хүсдэг хүмүүсийг бэлтгэх аж.
БАРИМТ 19
Б.Батжин өглөө 06.00-08.00 цагийн хооронд фитнест бэлтгэл хийдэг. Сүүлийн хоёр жил гаруй өдөрт 1 цаг 30 минут дасгал хийж, 20 минут саунд орж өглөөг эхэлдэг хэвшилтэй болжээ.
БАРИМТ 20
Б.Батжин Америкт суралцаж байхдаа Америк дахь Монгол Оюутны Холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож байв.
БАРИМТ 21
Тэрээр хөлбөмбөгт дуртай гэдгээс илүү танихгүй газар, танихгүй хүрээлэлд очсон учир ганцаардахгүйн тулд, хамт олонтой байхын тулд тус багт орсон гэдэг.
БАРИМТ 22
Мөн АНУ-аас Монголд ирэх болсон шалтгааны нэг нь түүний гэр бүл, хүүхэдтэй нь холбоотой. Учир нь АНУ-ын нийгэм маш ганцаардмал, их хүйтэн нийгэм тул хүүгээ Монголдоо өсгөж, Монголынхоо соёл, уламжлалаар хүмүүжүүлэхийн тулд эх орондоо ирсэн байна.
БАРИМТ 23
Ээж нь түүнд итгэдэг байсан нь хамгийн том дэмжлэг болжээ. Хичээл зүтгэл, хөдөлмөрч зантай нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь тодорхой.
БАРИМТ 24
Томүжингийн Б.Батжин нийгэмд үргэлж эерэг хандлагыг төрүүлдэг, үлгэр жишээ болсон залуусын төлөөлөл учраас түүнийг тус группийн нүүр царай болоход хөшүүрэг болсон нь дамжиггүй. Сурч мэдсэн, туулсан амьдралынхаа үнэ цэнийг бусадтай хуваалцаж, олон мянган залуусын үлгэр дууриалал болон эерэг нөлөө үзүүлж яваа тэрээр хамгийн шилдэг шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг Юнителтэй төгс зохицол болох нь.
Сэтгэгдэл (9)