БАРИМТ 1
Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн тохиолдолд эх, ураг хоёрт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгаа одоогоор дэлхийд нийтэд гараагүй байна.
БАРИМТ 2
Вакцин хийлгэснээс болж нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон нэг ч тохиолдол гараагүй
БАРИМТ 3
Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах эерэг дархлаажуулалтын дараах урвал, хөнгөн шинж тэмдэг илэрсэн.
БАРИМТ 4
Вакцины хоёрдахь тунг тариулсны дараа гэрчилгээ бичиж өгнө.
БАРИМТ 5
Монгол Улсын хүн амын 20-60 хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтоно.
БАРИМТ 6
Вакцин бүр өөрийн үйлдвэрлэгчийн хэрэглээ заавартай.
БАРИМТ 7
Тухайн иргэний эрүүл мэндээс хамаарч вакциныг тарихаас бус өөрсдийнх нь сонголтоор дуртайг нь хийхгүй.
БАРИМТ 8
Эхний тунг Астразенека хийлгээд хоёр дахь тунг Хятад, Орос зэрэг өөр улсын вакциныг хийлгэх нь анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой.
БАРИМТ 9
Гэхдээ эрсдэлгүй байх үүднээс манай улс эхний ба хоёр дахь тун ижил үйлдвэрийн вакцин хийж байгаа.
БАРИМТ 10
Вакцинжуулалтыг улс даяар долоодугаар сар хүртэл хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
БАРИМТ 11
Хилээ ирэх тавдугаар сараас нээх төлөвлөгөөтэй байгаа ч эцсийн шийдвэрийг УОК-оос шийдвэр гаргана.
БАРИМТ 12
Иргэд сайн дураараа дархлаа тогтсон эсэхээ үзүүлэх онцын шаардлагагүй.
БАРИМТ 13
Судалгаагаар нэгэнт “Ковид-19” тусаад эдгэрсэн хүмүүст 4-6 сар дархлаа тогтож буй.
БАРИМТ 14
Харин хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст 6-12 сарын дараа дархлаа тогтоно.
БАРИМТ 15
Вакцинд хамрагдсан хүмүүс халдвар тархаах эрсдэл маш бага.
БАРИМТ 16
Дархлаа тогтсон хүн тэр болгон халдвар тараахгүй.
БАРИМТ 17
Гэхдээ хоёр тунгаа бүрэн тариулсан хүний хувьд гэдгийг дахин сануулж хэлэх нь зөв.
БАРИМТ 18
Вакцин хийлгэсний дараа халдвар авсан эсэхийг илрүүлэх шинжилгээгээр эерэг гарахгүй.
БАРИМТ 19
Харин дархлааны хариу урвалын нөлөөгөөр эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр эерэг гарах боломжтой.
БАРИМТ 20
Томуугийн эсрэг вакцин хийлгэснээр коронавирусний халдвартай хүн томуугийн халдвар давхар авахаас сэргийлнэ.
БАРИМТ 21
“Ковид-19”-ийн вирусийн эсрэг вакцин mRNA вакцин бөгөөд таны ДНХ-д ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
БАРИМТ 22
Вакцин нь дархлааны тогтолцоог өдөөж, байгаль дээр өвчин үүсгэгчтэй ижил төрлийн дархлааны хариу урвалыг би болгодог.
БАРИМТ 23
Ингэхдээ тариулсан хүнийг өвчлүүлэхгүй эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог онцлогтой.
БАРИМТ 24
Вакцинд хамрагдахын хоёр гол шалтгаан бол өөрийгөө хамгаалах , өөрсдийн эргэн тойронд байгаа хайртай хүмүүсээ хамгаалах юм.
Сэтгэгдэл (2)