Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар өглөө мэдээлэл өглөө. Тэрбээр "Их, дээд сургуулийн төлбөрийн уян хатан нөхцөлийг хангуулахаар болсон. Хичээл сонголт хийхэд урьдчилан төлбөр авахгүй байх, дотуур байрны төлбөрийг буцаан олгох, дараагийн төлбөрт нь шилжүүлэх чиглэл өгсөн.
Мөн хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй сургуулиудын зардлыг өгөхгүй. Улсын хэмжээнд хувийн 177 сургуульд 48 мянган хүүхэд сурч байна. Нийт суралцагчдын 80 орчим хувьд нь сургалтын хөнгөлөлт хүрдэг. Төлбөртэй нь харьцуулж харвал нийт сургуулийн 41 хувь нь 1-5 нь хөнгөлөлт авсан.
147 мянган оюутны жилийн сургалтын төлбөр 3 сая төгрөг гэж бодоход жилд 440 тэрбум төгрөгийн зээлийг ар гэр нь авч байна. Давхацсан олон төрлийн хөтөлбөр байна. Өнөөдөр их, дээд 88 сургуульд 3300 хөтөлбөр байдгаас магадлан итгэмжлэсэн нь цөөхөн. Сургуулиуд кредитээ шилжүүлж ажиллахаар болсон. Энэ жилийн хувьд сургуулиуд өмнөх шигээ оюутнуудаа авна. Өөрчлөлтөд бэлтгэл хэрэгтэй учраас үе шаттайгаар явна. Хичээлийн хоцрогдол их байгаа учраас 5, 9, 12 дугаар ангийн хүүхдүүдэд түлхүү анхааран ажиллахаар болсон ба танхимаар давтлага хийхээр болсон" гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)