Эдийн засаг Л.Наранбаатар мэдээлэл хийж улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар танилцуулав.
Тэрбээр "ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбоотой 55 тэрбум төгрөгийн хэргийн талаар танилцуулж, АТГ-т хандаж байна. Энэ хүмүүсийн хэрэгсэхгүй болгож, нуун дарагдуулсан 55 тэрбум төгрөгийг нэхэмжилж, ард түмэнд олгохыг шаардаж байгаа юм.
А.Гансүх Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байхдаа төмөр замын бүтээн байгуулалтаас хулгай хийсэн хэргийн асуудлыг хөндөж байна. Энэ хэрэгт шүүгч, прокурорууд ч оролцсон нь өдгөө ил боллоо.
Тавантолгой Гашуунсухайтын бүтээн байгуулалтын 276 км төмөр зам барих ажлыг "Энержи ресурс" компани улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр өөрийн хөрөнгөөр барьж байгуулах санал боловсруулж, ТЭЗҮ-ээ боловсруулж, Зам тээврийн яамтай гэрээ байгуулаад байсан.
Гэтэл 2012 онд Х.Баттулга ЗТБХБ-ын сайд болж, дэд сайдаар А.Гансүх ажиллахаар болж улмаар "Энержи ресурс" компанийн гэрээг цуцалж, Монголын Төмөр замтай гэрээ байгуулсан. Үүнээс эхлэн хулгай луйварынхаа бүтцийн схемыг зурсан байдаг.
Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр А.Гансүх сайд болж Х.Баттулга өөрийн ойрын хүмүүсээ албан тушаалд томилсон байдаг юм. Тухайлбал, Баянгол зочид буудлын менежер Цэрэнчимэг гэх эмэгтэйг тухайн үед ЗТБХБЯ-ны санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар, өөрийнхөө бие хамгаалагч, жолооч Б.Батзаяаг Төрийн нарийн бичгийн даргаар, А.Гансүхийн ойрын хүн болох П.Бат-Эрдэнэ гэх хүнийг Монголын Төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл энэ хүн өнөөдөр гэмт хэргээ шалгуулахгүй гээд монголоос цугтаад явчихсан байна. Интерполоор эрэн сурвалжлаад олохгүй байгаа.
Монголын төмөр замын төслийн менежер А.Зориг нь Б.Батзаяагийн дотны найз нь. Энэ мэтээр ойр дотны хүмүүсээрээ мөнгө төгрөг орж гаргадаг бүтцийг зурж, туслан гүйцэтгэх компаниудаар дамжуулан 55 тэрбум 111 сая 34150 төгрөг идэж ууж шамшигдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Улмаар 2015 оны 10 сарын 29-ны өдөр А.Гансүхэд хэрэг нээсэн. Гэтэл энэ хэргийг 2017 оны 5 сарын 12-ы өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу буцаасан байдаг. З.Болдбаатар шүүгч нь нөгөө лифтэнд оцгонодог Б.Баасанцогтоос нэг сая төгрөг авсан шүүгч. ХААН банкны баримт нь байгаа. Шүүгч З.Болдбаатар өмгөөлөгч Б.Баасанцогттой секс партинд хамт оролцсон бичлэг нь ч ил болсон. Б.Баасанцогт нь А.Гансүхийн бэлтгэсэн гарын хүн. Тиймээс ч З.Болдбаатар шүүгч А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Хоёрдугаарт, Прокурор А.Гансүх нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх буцаахаар нь прокурор эсэргүүцэл бичиж, Давж заалдах шатны шүүхэд хандсан. Ерөнхийлөгчийн сонгууль болсон өдөр буюу 2017 оны зургаадугаар сарын 29-ны өдөр шүүх хурал болсон. Гэтэл С.Соёмбо-Эрдэнэ шүүгч прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүйгээр зогсохгүй А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тиймээс ч Соёмбо-Эрдэнэ шүүгч үүнийхээ шагнал болгож, 2021 оны хоёрдугаар сард Давж заалдах шатны шүүгчээс Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Ерөнхийлөгч түүнийг томилсон.
Ингэж л хонгилын шүүгч нараараа А.Гансүх нарын хулгайлсан 55 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс АТГ-т хандаж хэргийг дахин сэргээж, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. Мөн З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ шүүгч нарын эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна. Ерөнхийлөгч шүүгч, прокурорыг томилдог учраас тэднийг дарамталж, дарамт учруулсан учраас прокурор дүгнэлт бичиж, А.Гансүхийн хэргийг хаасан байна гэж харж байна. Тиймээс дахин сэргээхийг хүсэж байгаа юм. Тэд хонгилыг метро болтол нь хөгжүүлсэн байна. " гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (24)