Монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ гэмт хэргийн хохирогч нь Монголын нийт иргэн. Та бүхний мэдэж байгаагаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлтийн 270 км төмөр замыг 10 жилийн өмнө “Энержи Ресурс” өөрийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа улсад буцааж өгөх төсөл байсан. Тухайн үед баригдсан бол 12 жилийн дараа улс авах байж. Улсаас нэг ч төгрөг гарахгүйгээр гэсэн үг.
“Энержи Ресурс” 2013 он төмөр замыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө бий. 698.8 сая ам.долараар төмөр зам барина гэсэн тооцоо байсан. Тухайн үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга төмөр замыг яаж гацаасныг эргэн сануулъя.
Хэрэв төмөр зам барьчихвал танк орж ирээд Монголыг эзэлнэ гэж айлгасан. Бүгд итгэсэн. Байгалийн баялаг үнэгүй урсана гэсэн.
Төмөр замаа барих дээрээ очиход Зүүнбаян рүү барина гэсэн. Янз бүрийн аргаар гацаасан. Энэ гэмт хэрэг бол залилангийн гэмт хэрэг. Учир нь тухайн үед хүн бүр итгэсэн. Учир нь түүний найз олимпийн аварга, сумогийн их аварга байна. Тиймээс итгээд байгаа юм энэ хүнд. Олны итгэлийг авч байгаад залилсан. Эдгээрээс 10 тэрбум ам.доллараар Монголчууд хохирсон.
Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд 2013-2020 он хүртэлх долоон жилийн хугацаанд 65 сая тонн нүүрс л зарж чадсан. Энэ нь 3.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Хэрэв төмөр замтай байсан бол 200 сая ьонн нүүрс олборлож 10 тэрбум ам.доллар олох байсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (19)