Монголбанкнаас Мөнгөний бодлогын талаар мэдээлэл өглөө.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Монголбанк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгсэлд энэ оны хоёрдугаар улиралд нийт 350 хүртэл тэрбум төгрөг зарцуулна.
Инфляц улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатарт 2 хувь байна.
Цаашид эдийн засаг идэвхжих хэрээр инфляц өсөх төлөвтэй байна. Мөн шатахуун, сайжруулсан түлшний үнэ инфляцад нөлөөлнө. Вакцинжуулалт амжилттай үргэлжилбэл эдийн засаг сэргэн, ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ хүрнэ" гэлээ.
А.Сүх