Биткойны ханш 60000 ам. Доллар хүрч өслөө. Өнгөрсөн оны сүүлээс хойш биткойны ханш 3 дахин өссөн нь нэр хүндтэй компаниуд биткойноор төлбөр тооцоогоо хийдэг болсонтой холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Зарим шинжээчид биткойны үнэ ингэж өссөнийг АНУ-ын эдийн засгийн идэвхжүүлэлтийн багц хөтөлбөрийн нөлөө гэж үзэж, тайлбарлаж буй аж.
Анх 2009 онд бий болсноосоо хойш байнгын үнийн хэлбэлзэлтэй байсан биткойны одоогийн нийт үнэлгээ 1 их наядаас даваад байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Элон Маскын Тесла компани 1.5 тэрбум ам,долларын үнэтэй Биткойн худалдаж авч, үүнийгээ ирээдүйд автомашиныхаа төлбөр тооцооны гол хэрэгсэл болгоно гэдгээ мэдэгдсэн юм. Дэлхий нийтийг хөл хорионд оруулсан Ковид-19 цар тахал Биткойны үнийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн онлайн худалдан авалт эрс нэмэгдэж, ингэхдээ онлайнаар төлбөр тооцоогоо хийхэд хамгийн тохиромжтой нь биткойн гэж үзэх хандлага нэмэгджээ. Эдийн засгийн шинжээчид Биткойныг мөнгөн тэмдэгт багатай, зах зээлийн эргэлтэд нээлттэй дамын наймааны хэрэгсэл гэж үзэн таатай хүлээн авдаггүй байна. Зөвхөн эдийн засгийн сөрөг нөлөөнөөс гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг талыг ч дурдаж буй. Биткойныг олборлоход асар их эрчим хүч шаардагддаг. Гэсэн хэдий ч томоохон компаниуд төлбөр тооцооны олон төрлийн хэлбэрийг туршиж, хэрэглэгчдэд санал болгож, хүлээн зөвшөөрч буй учир биткойны ханш өсч, энэ сард түүхэн дээд амжилтаа үзүүлээд буй нь энэ юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)