Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудал"ыг хэлэлцэж зарим хэсгийг ил болгохоор болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ. Энэ үеэр тэрбээр "С.Зоригийг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ өөрт нь хаяглаж өргөдөл илгээсэн болохыг дуулгаж, Т.Чимгээгийн эрхэнд халдаж буй бичлэгийг олон нийтэд ил болгов.
Энэ талаар тэрбээр "Т.Чимгээ надад хаяглаж өргөдөл илгээсэн. Тэрэлж гэх зочид буудалд өөрийнх нь эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийн дүрсийг бүдэгрүүлж, олон нийтэд гаргаж өгөхийг хүссэн. Энэ дагуу олон нийтэд ил болгохоор болсон. Мөн охин нь авто тээврийн ослоор амь насаа алдсан хэргийг дахин шалгаж өгөхийг өргөдөлдөө дурдсан байсан учраас энэ хэргийг ТЕГ-тай хамтран шалгалтын ажлыг эхлүүлэхээр болсон" гэдгийг онцлов.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)