Хөгжлийн банкны захирал Б.Мөнхсүх тус банкнаас гаргасан 750 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө.
-Хөгжлийн банкнаас ААН-үүдэд олгосон 750 тэрбумын зээлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад хандсан гэсэн энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ зээл хууль дүрэм зөрчиж олгогдсон байх магадлалтай гэж үзэн АТГ-д шилжүүлсэн. Тодруулал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хамаарал бүхий компани 65 сая ам.долларын зээл авсан. Энэ онд хугацаа нь дуусна. Бид зээлийг эргэн төлүүлэхээр ажилаж байна. Тэдний зүгээс ам.долларын зээлээ төгрөгт хөрвүүлье гэж байгаа. Хөгжлийн банкны зүгээс тийм боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Одоогоор зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлууд хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Эдгээр нь 2017 оноос өмнө олгогдсон зээлүүд юм.
-Зээлийн эргэн төлөлтүүд ямар шалтгааны улмаас хойшлоод байгаа юм бэ?
-Хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийлээд 750 тэрбум юм. Бид өнгөрсөн оноос эхлэн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Шүүхээр явж хугацаа алдаж байгаа асуудал бий. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.
-Анхан шатны шүүхээс ямар шийдвэр гарсан юм бэ?
-Барьцаанд тавьсан хөрөнгийг битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгө хүрэхгүй бол дансны орлогыг битүүмжлэх шийдвэр гаргасан.
А.Сүх
Сэтгэгдэл (5)