УОК-оос мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Тусгаарлалтын байрнаас халдвар алдагдах эрсдэл байж болохгүй. Өмнө нь гарсан гашуун туршлага бий. “Энхсаран” сувилалд халдвар алдсан гол шалтгаан нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Улмаар дэглэм алдсан. Энэ үйлдэл дахин гарч болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.
Мөн цаашид PCR шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ арга барилыг нэвтрүүлэх гэж байна.
Дөрөвдүгээр сарын 1-ээс хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттай нээх чиглэл гарсан. Салбарын яамны санал дүгнэлт болон Засгийн газрын саналаар эцсийн байдлаар нээх асуудлыг шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор ойрын хугацаанд арим шийдвэрийг гаргана.
Өнөөдрийн байдлаар мутацид орсон шинэ вирусний төрөл манай улсад орж ирэх магадлал өндөр байна. Учир нь дэлхийн 100 гаруй оронд тархсан. Тиймээс цаашид нийтээр нь хөл хорио тогтоох биш тухайн орчинд нь хязгаарлалтыг сайн хийнэ" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)