Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулж буй юм. Уг үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал олон нийтэд нээлттэйгээр сонирхуулах юм байна.