Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын гурван жилийн цогц төлөвлөгөөг танилцуулсан. Уг мөнгөөр иргэдэд халамж тараах биш ажлын байрыг дэмжихэд бодит ажил хэрэг болоход зарцуулна гэсэн юм.
Үүн дотор үйлчилгээ болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 2 их наяд төгрөгийн зээл олгохоор болсон билээ. Зээлийн хүү жилийн гурван хувийн хүүтэй байх бөгөөд банкаар дамжин олгох юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Энэ гурван хувийн зээлд аяла жуулчлалын салбарынхан ч хамрагдах боломжтой. Гэхдээ энэ бол халамж, буцалтгүй тусламж биш. Банкууд өөрсдийн эх үүсвэрээрээ олгоно. Харин төрөөс хүүгийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Мөн барьцаа хөрөнгөгүй зээлдэгчдэд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан зээлийн дүнгийн 60 хувь хүртэлх хэмжээнд батлан даалт гаргах зохицуулалт оруулсан.
Энэ зээлийг уул уурхайгаас бусад салбарынханд хамрагдахыг хязгаарлахгүй “гэлээ.
Б.Лхам