Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед зөвшөөрөгдсөн 14 аж ахуйн нэгжийн ажилтнууд замын хөдөлгөөнд оролцож байгаа. Гэтэл зарим жолооч нар, иргэд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэх, биед нь халдах явдал гарсаар, энэ хандлага нийгэмд газар авсаар байгаа талаар бид өмнө нь нийтлэлдээ дурдсан.
Тэгвэл өнөөдөр Офицеруудын тойргийн ойролцоо зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг автоамашинаараа чирч, биед нь халдсан тохиолдол гарсан байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Ташрамд өгүүлэхэд, 2018 онд цагдаагийн алба хаагч автомашиныг нь зогсоосон шалгахад тухайн жолооч эсэргүүцэн автомашинаараа чирч, улмаар амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байсан билээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (21)