БАРИМТ 1
Эдийн засгийн дэмжих цогц хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгоно.
БАРИМТ 2
Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
БАРИМТ 3
Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, Иипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөгийг зарцуулна.
БАРИМТ 4
Стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
БАРИМТ 5
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийг Засгийн газар төсөвлөөд байна.
БАРИМТ 6
Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож, нэмэгдүүлнэ.
БАРИМТ 7
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая болгон мөн нэмэгдүүлнэ.
БАРИМТ 8
Уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгохоор цогц хөтөлбөрт тусгажээ.
БАРИМТ 9
Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 35-45 орчим хувь байв.
БАРИМТ 10
Харин цар тахлын үе буюу 2020 оны жилийн эцсийн тайлангаар энэ үзүүлэлт 15 хувь хүртлээ буурчээ.
БАРИМТ 11
Засгийн газраас эдийн засгаа сэргээж, мөнгөний эргэлтийг сайжруулах, эдийн засагт мөнгийг шахаж оруулах хэрэгтэй гэдэг үүднээс цогц хөтөлбөрийг батлаад буй юм.
БАРИМТ 12
Банкуудад гацчихаад байгаа зээл олголтыг нэмэгдүүлж, 2021 онд баталсан төсвийн хөрөнгөөр дамжиж хийх хөрөнгө оруулалтууд, гадны хөрөнгө оруулалтыг нэмэх зэргийг энэхүү цогц хөтөлбөрт багтааж өгчээ.
БАРИМТ 13
Харин шууд мөнгө хэвлэн халамжийн чиглэлээр тараах асуудал байхгүй. Энэ нь цогц хөтөлбөрт багтаагүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
БАРИМТ 14
Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр одоо хэрэгжүүлээд явж буй төсөл хөтөлбөрийг зогсоохгүй. Үргэлжлүүлнэ.
БАРИМТ 15
2020 оны арванхоёрдугаар сард Ипотекийн зээлийн 95 тэрбумын 1200 гэрээ хийсэн байна.
БАРИМТ 16
Манай улсын хувьд жилдээ 15 мянган орон сууцыг ашиглалтад оруулдгаас 12 мянга орчим нь Ипотекийн зээлд хамрагдах шаардлагыг хангасан байдаг.
БАРИМТ 17
Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны Ипотекийн зээлийг мөн зогсоохгүй бөгөөд санхүүжилтийг олгоод явна.
БАРИМТ 18
Аж ахуйн нэгжүүдэд гурав хүртэлх хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 23-наас эхлэн олгож, эхэлнэ.
БАРИМТ 19
Хатуу хөл хорио дуусмагц аж ахуйн нэгжүүдээ харилцагчтайгаа шууд харилцдаг, шууд харилцдаггүй гэж хоёр ангилан дагаж, мөрдөх журам, стандартын загварыг батална.
БАРИМТ 20
Хөтөлбөрийн хүрээнд үзвэр, үйлчилгээний танхим нь 25 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бий эсэхийг судалж эхэлсэн байна.
БАРИМТ 21
Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг ийнхүү баталснаар богино хугацаанд мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх сайн талтай юм.
БАРИМТ 22
Эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” юм.
БАРИМТ 23
Эдийн засгийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ахлан ажиллана.
БАРИМТ 24
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Нэг хаалга”нэг шинжилгээ”-ний хүрээнд 411 мянган өрхөөс шинжилгээ авах ажлын явц 40 хувьтай байна.
Сэтгэгдэл (1)