БАРИМТ 1
Р.Чингис нь Замын цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү юм.
БАРИМТ 2
Цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд ЦЕГ-ын дарга хүртэлх албан тушаалыг 30 гаруй жил хашиж ирсэн.
БАРИМТ 3
1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн.
БАРИМТ 4
Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
БАРИМТ 5
ЗХУ-ын ДЯЯ-ны Академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцаж, хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
БАРИМТ 6
2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 7
АНУ-ын Хавай мужийн Ази номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвд терроризмтэй тэмцэх болон аюулгүй байдлын удирдлагын чиглэлээр суралцсан.
БАРИМТ 8
Японы Оюуны өмчийн газарт оюуны өмчийн хэрэгтэй тэмцэх,
БАРИМТ 9
Канад улсын Цагдаагийн коллежид санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх,
БАРИМТ 10
БНСУ, Австрали улсад Ази Номхон далайн орнуудын төвд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
БАРИМТ 11
ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг Европын нэгэн улсад Элчин сайдаар томилох тухай хэсэгтээ ярьж байгаад нам гүм болсон.
БАРИМТ 12
Р.Чингисийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг баг, ойр харилцаатай гэх яриа улс төрийн хүрээнд байдаг.
БАРИМТ 13
2000 оноос хойш Цагдаагийн байгууллагад томоохон томилгоо хийх бүрт Р.Чингисийн нэр яригдаж ирсэн.
БАРИМТ 14
Улс төрийн хүрээнийхэн түүнийг “МCS”, “АПУ” компанийн хүн гэж тодотгодог.
БАРИМТ 15
Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ “МСS”-тэй холбогддог гэх нь ч бий.
БАРИМТ 16
Ц.Мөнх-Оргил Хууль зүйн сайд байхдаа Р.Чингисийг Цагдаагийн ерөнхий газрын даргад хэдэнтээ зүтгүүлж байв.
БАРИМТ 17
Р.Чингис хурандааг УИХ-ын гишүүн асан, талийгаач Г.Батхүүтэй ойр харилцаатайг хуулийнхан андахгүй.
БАРИМТ 18
Цагдаагийн хурандаа Р.Чингис нь нэг жилийн 24 сая 670 мянган төгрөгийн орлоготой,
БАРИМТ 19
Түүний гэр бүл жилд нийт 500 гаруй сая төгрөгийн орлоготой хэмээн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ.
БАРИМТ 20
Р.Чингис хоёр компанид хувь эзэмшдэг.
БАРИМТ 21
Барилгын салбарт ажилладаг “Мегаментал” компанид 15.75 хувь эзэмшдэг,
БАРИМТ 22
Тэрбээр нийтдээ 15750 хувьцаатай.
БАРИМТ 23
“Хийморьлог шонхор” компанийн 11 хувийг эзэмшдэг.
БАРИМТ 24
Өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга “ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өөрийн баталсан хууль дүрмээ зөрчиж, "Баянгол" зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн" ХХК болон "Баялгийн хувь"ХХК-д санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Тиймээс түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан хэрэгт шалгаж өгнө үү” гэх гомдлыг тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт гаргаж байсан билээ.
Сэтгэгдэл (11)